300 сая доллароор үнэлэгдэх 360 кг жинтэй, 1,3 м урт маргад эрдэнэ олсон уурхайн эзэн амь насандаа хамгийн их санаа зовж байна
Нийтэлсэн: 2017-06-17 09:28:04
Бразилийн Байя мужийн Карнаиба хотын нэгэн жижиг уурхайгаа 280 сая фунт буюу 300 орчим сая доллароор үнэлэгдэх 360 кг жин татах уртаашаа 1,3 метр маргад эрдэнэ өнгөрсөн 5-р сард олдсон нь өдгөө ил болжээ.
Мэдээллийг маш нууцалж байсан боловч ийнхүү задарч уурхайн эзэн өөрийнхөө болон гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө маш их айж санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Бразиль нь гэмт хэргийн гаралт өндөртэй улсын нэг юм. Гэмт бүлэглэлүүдэд нь хамгийн шийдсэн этгээдүүд байдаг агаад баян чинээлэг хүмүүсийг байнга дээрэмдэж барьцаалж хулгайлдаг.
Хэрвээ 300 сая долларын эрдэнийн чулуутайг нь мэдэх юм бол шууд халдлага үйлдэх нь ойлгомжтой хэрэг. Одоогоор уурхайн эзний нэрийг нууцалж мөн эрдэнийн чулууг чанд хамгаалалт дор төрийн мэдлийн банкинд хадгалж байгаа гэнэ. Байя нь уул уурхай голлосон муж юм.
Аварга маргад эрдэнийг Карнайби хотын нэгэн уурхайгаас 200 метрийн гүнээс олжээ. Үнэт чулууг гарган авахад уурхайн 10 ажилчин бараг 24 цаг ажилласан байна.
Уурхайн эзэн чулууг гарган авсаны дараа ажилчиддаа мэдээллийг нууцлахыг шаардаж мөн өндөр хөлс төлжээ. Маргад эрдний карат нь 180 мянга гэсэн эхний шинжилгээний дүн гарчээ. Шинжээчид үнийг нь 300 сая доллароор тогтоосон байна. Мэдээлэл цацагдсаны дараа Европ, Америк, Арабын Эмират болон Азиас худалдан авах санал тасралтгүй ирж байгаа аж. 16 жилийн өмнө Байя мужаас 340 кг жинтэй маргад эрдэнэ олдож байсан.
Уг чулууг нууцаар Америк гаргаснаас болж хоёр улсын засгийн газар ширүүн маргаан тэмцэл хийсэн. Одоогийн олдсон маргад эрдэнэ нь бүтцийн хувьд гоёл чимэглэлд тохирохгүй гэсэн судалгаа гарчээ. Иймд цуглуулагчидад таарах үнэт чулуу гэнэ. Бразилийн хууль ёсоор маргад эрдний хууль ёсны эзэмшигч нь уурхайн азтай эзэн гэнэ. Тэрээр зарах эсэхийг шийдэх эрхтэй. Хэрвээ зарахад хүртэл Засгийн газар нь хамгийн эхэнд худалдан авах давуу эрх эдэлдэг гэнэ.
NUUTS.mn