Эр заан эм хирсийг “хүчирхийлж” хөнөөсөн 63 тохиолдол бүртгэгджээ
Нийтэлсэн: 2017-06-17 04:54:53
Өмнөд Африкийн БНУ-ын дархан цаазат газруудын төв газрын мэдэгдсэнээр хирсний тоо толгойг буурахад заан ихээхэн нөлөөлж байгаа гэнэ. Бүр хулгайн анчдын дараа орох хоёрдахь том аюулын нэг гэж дүгнэсэн байна. Сүүлийн 20 жилд эр заан эм хирсийг “хүчирхийлж” хөнөөсөн болон гэмтээж бэртээсэн 63 тохиолдол бүртгэгджээ. Орооны үед сүргийн дотоод өрсөлдөөнд ялагдсан эр заанууд эм хирсийг гишгэх гэдэг гэнэ. Энэ үедээ хүч хэрэглэж хүчээр гишгэдэг аж. Орооны үедээ догшин ууртай болсон эр зааны хурц соёо, хүчирхэг хөлөнд нь өртөн эм хирснүүд нь бэртэж гэмтэх төдийгүй амиа алдах нь олонтоо гардаг гэнэ.
НУУЦ.мн