Өрсөлдөгчөө 25:0 харьцаатай хожсоны дараа багийн дасгалжуулагчийг халжээ
Нийтэлсэн: 2017-06-17 04:26:57
Испаний хөлбөмбөгийн хүүхдийн лигийн тэмцээний үеэр хачирхалтай явдал болжээ. “Ю-11” баг өрсөлдөгч “Бенникалап С”-г 25:0 харьцаатайгаар бут ниргэсний дараа дасгалжуулагч Беннито Серраносыг ажлаас нь халжээ. Энэ тухай “Ю-11” багийн Ерөнхий зөвлөлийн дарга Пабло Алкайд “Бид ирээдүйн тоглогчдоо өрсөлдөгчдөө хүндэтгэлтэй хандахад сургах учиртай. Гэтэл харамсалтай нь дасгалжуулагч үүнийг хүүхдүүдэд зааж сургаж чадсангүй. Тийм ч учраас зөвлөл халахаар шийдлээ” гэжээ.
НУУЦ.мн