Нууц мэдээллийн уурхай

Туркэд шүүх орон гэргүй хүнийг гэрийн хорионд оруулах шийдвэр гаргажээ

Нийтэлсэн: 2017-06-17 02:00:49

Hьrriyet Daily News-д мэдээлснээр Туркийн шүүх орон гэргүй хүнийг гэрийн хорионд оруулах шийдвэр гаргасныг цагдаа нь тун ухаалгаар биелүүлжээ. Барыш Алкан гэдэг Стамбулын орон гэргүй 31 настай эр хар тамхи зөөсөн хэргээр баригдаж шүүхээр яллуулжээ. Хэдийгээр энэ хэрэгт хорих ял оноодог ч Барыш нь өөрийн гэх эд хөрөнгөгүй, мөнгөгүйн дээр хар тамхи зөөвөрлөөд тодорхой хөлс шан аваагүй нь тогтоогдсон тул арай хөнгөн шийтгэхээр шийджээ. Шүүх түүнийг орон гэргүй гэдгийг нь мэдэж байсан ч гэрийн хорионд оруулах шийдвэр гаргажээ. Шүүгдэгч нь өмгөөлөгч хөлслөх мөнгөгүй тул улсаас зардлыг нь гаргаж өмгөөлөгч томилж өгсөн. Харин өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг ямар ч утгагүй гээд давж заалдана гэж мэдэгджээ.
-Шүүх маш гайхалтай шийдвэр гаргалаа. Манай талын гаргаж өгсөн бүх баримт нотолгоог авч үзсэнгүй. Энэ хүн орон гэргүй, гудамжинд унтдаг. Ийм хүнийг яаж гэрийн хорионд оруулах юм бэ-

Харин цагдаа шүүхийн шийдвэрийг тун ухаалгаар биелүүлжээ. Барыш нь нэгэн  автобусны буудлын хажууд голдуу байдаг агаад шүүхийн баримтанд түүнийг нь “байнга оршин суудаг газар” нь гэж оруулжээ. Цагдаа нар буудлын хажууд төмрөөр сараалжин хашаа маягийн юм босгож түүндээ шүүгдэгчийг гэрийн хорионд оруулсан байна. Тэрээр бие засах, хооллохоос бусад үед энэ сараалжнаас гарах эрхгүй. Хэсгийн цагдаа нь өдөрт хоёр удаа эргэж шалгадаг гэнэ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших