Серб “Баавар” сахилгын камерт асаагуураар гал тавиад амиа алджээ
Нийтэлсэн: 2017-06-14 07:18:21
Монголын Ганц худагт гарсантай яг ижилхэн зүйл Сербийн шоронд болжээ. 25 настай Брян Бешич хэмээх залуу залилангийн хэргээр таван жилийн ялтай шоронд ирсэн ч ирсэн өдрөөсөө эхлэн танхайрч эхэлжээ. Шоронгийн дотоод журам зөрчиж хуяг харгалзагч нарын шаардлагыг эсэргүүцдэг. Тэрээр олон удаа сахилгад орсон агаад харин энэ удаагийх нь түүний сүүлчийх болжээ. Сахилгад оруулах үед Брянд асаагуур байсныг харгалзагч нар олоогүй байна. Хэдийгээр хоёр гараа ардаа гавлуулсан ч тэрээр яаж ийгээд асаагуураа асааж чаджээ. Сахилгын камерийн хана нь шатамхай зөөлөн эдээд доторлосон тул дорхноо дүрэлзэн шатжээ. Брян битүү камерт хоригдож байгаагаа ухааралгүй гал тавьснаас дорхноо утаагаар дүүрч угаартан тэр дороо амиа алджээ.. Харгалзагч нар сахилгын камерт гал гарсаныг хожимдож мэдсэн тул утаа угааран дундаас хоригдлын хагас шатсан цогцосыг арайхийн гаргаж авсан байна.
NUUTS.mn