Нууц мэдээллийн уурхай

Өрх толгойлсон эмэгтэй “цахим амраг”-даа нүцгэн зургаа явуулаад дарамтлуулж 480 мянган төгрөгөө алджээ

Нийтэлсэн: 2017-06-14 01:12:01

Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 26 настай Минжүүр овгийн Б. Э гэдэг залуу хүн чанарын хувьд тун ч муухай зүйл хийжээ. Түүний хохирогч нь өрх толгойлсон эмэгтэй байжээ. Б.Э нь Амгаланбаяр гэх нэрээр хохирогчтой “Сэтгэцийн урлан” гэх фейсбүүкийн цахим хуудсаар танилцан мессенжерээр харилцаж улмаар итгэлийг нь олж нүцгэн зургуудыг нь авчээ. Дараа нь цахим хуудсаар нүцгэн зургийг чинь байршуулна гэж далайлган сүрдүүлж, мөнгө өгөхийг шаардаж буудалд дуудаж авчирчээ. Буудлаас гарахдаа хохирогчийн Хаан банкны виза картыг нь аван байсан 480 мянган төгрөгийг нь  авсан байна. Мөнгийг нь авсан атлаа ахин мөнгө нэхээд нүцгэн зургийг нь цахим хуудсанд байршуулж цацжээ. Болсон явдалд цахимаар танилцсан хүнд нүцгэн зургаа өгдөг хохирогч ч буруутай аж. Төв аймгийн залуу  "Сэтгэлийн урлан" гэх фэйсбүүк цахим хуудсаар Амгаланбаяр гэдэг хаягнаас хохирогч руу дотно танилцана гэсэн мессеж илгээжээ. Өөрийгөө 1983 онд төрсөн, Зайсанд найзтайгаа хамтран байгуулсан хувийн эмнэлэгтэй, мэдрэлийн эмч мэргэжилтэй гэж танилцуулан томорчээ. Ийнхүү тэд фэйсбүүкийн найзууд болж сар гаруй харилцсаны дараа хохирогч түүнд итгэж эхэлсэн гэнэ. “Мэдрэлийн эмч” нь ханилж суухгүй ч гэсэн бие биедээ түшиг тулгуур болж дэмжиж амьдаръя гэх мэтээр уран донгодсоор өрх толгойлсон эмэгтэйн толгойг эргүүлж чаджээ. Улмаар цаашлан бэлгийн харьцаанд оролгүй буюу секс хийлгүйгээр хэр удаж байна гэх мэтчилэн байцааж гарчээ. Мөн “мөнгөний гачигдал хэрэгцээ гарвал хэлж байгаарай би тусалж дэмжиж байя” гэсээр байгаад дансны дугаарыг нь авч. Зайсанд эмнэлэгтэй “мэдрэлийн эмч” удахгүй уулзана гэсэн тул эмэгтэй хүлээдэг болжээ. Гэхдээ уулзахаасаа өмнө зургаа явуулаач гэжээ. Эхлээд гоё гарсан зураг нэхэж байсан сүүлдээ нүцгэн зургийг нь байн байн гуйх болжээ. Цахим амрагдаа итгэж эхэлсэн өрх толгойлсон эмэгтэй өөрийнхөө царай гарсан цээж нүцгэн хоёр зураг мөн өгзөгнийхээ нэг зургийг явуулсан нь том алдаа болжээ.

Нүцгэн зургийг нь авсаны “цахим амрагнийх” нь  харьцаа шууд өөрчлөгдөж “шалдан зургаа өгсөнд чинь баярлалаа. энэ зургийг чинь фэйсбүүк хаяганд чинь нэрийг чинь бичээд тавьчихвал яах уу” гэх мэтээр шалгаахад ийм юм болно чинээ бодоогүй эмэгтэй ихэд айжээ. Зургийг тавихгүй байхыг гуйж сүүлдээ цахимаар цацвал амиа хорлоно шүү гэж айлгаж үзсэн байна. Гэсэн ч “мэдрэлийн эмч” тоосонгүй. Айсан эмэгтэй уулзаж учраа ольё гэж гуйсны дагуу тэд уулзахаар болжээ. Баян баймаар “мэдрэлийн эмч” буудлын мөнгө, ууж идэх юмыг даа гэж эмэгтэйд тулгажээ. Уулзахаасаа өмнөхөн “би ажлын газраасаа шагнуулсан надад 30 мянган төгрөгийн бэлэг авч өг” шаарджээ. Буудал явж байхад ахин залгаж 40 мянган төгрөгний бэлэг нэхэж үнээ өсгөсөн гэнэ. Ингээд тэд буудалд орж учир явдлаа “ярилцжээ”. Дараа нь болсон явдлын тухай хохирогч нь “...тэгээд хэвтэж байхад буюу шөнийн 01.00 цаг өнгөрч байхад Эрдэнэбаяр нь ажил дээр аудитын шалгалт ирсэн, би өөрийнхөө дансанд байгаа 17 сая төгрөгийг чиний дансанд түр хийх шаардлагатай байна гээд миний картны нууц дугаарыг асуугаад аваад гарсан. Гарч яваад ирэхгүй удахаар нь араас нь залгахад огт утсаа авахгүй байсан, удаа дараа мессеж бичихэд эмнэлэг дээр хүн нас барсан байна гэж хариу мессеж явуулаад утас нь холбогдохгүй болсон. Би маргааш нь буудлаас гарч банкин дээр очиж дансаа шалгахад картанд байсан үлдэгдэл 480 мянган төгрөгийг бүгдийг нь шавхаж авсан байсан. Би чи миний дансыг хоослон мөнгийг нь авчээ гэхэд огт хариу бичээгүй. Мөнгөө нэхэх гэхэд урдаас зургийг чинь фэйсбүүкт тавина гэж сүрдүүлдэг нэхэж чадахгүй байсан...” гэжээ.Картанд нь байсан мөнгийг нь авсан бол хөөрхий эмэгтэйг зүгээр орхимоорсон ... Гэсэн шантаажлагч залуу тэгээгүй аж. Харин ч ахин мөнгө нэхэж зургийг нь чинь цахимд тавина хэмээн сүрдүүлсээр байгаад хэлсэн амандаа хүрч тавьжээ. Хохирогч энэ тухайд “...мөнгөө хийж байна уу. банк онгойж байна шүү банк руу явж байна уу гээд зогсоо зайгүй утсаар яриад мессэж бичээд байхаар нь удахггүй мөнгө хийнэ гэж аргалсан, гэтэл мессэжээр бидний яриа дууслаа 16:00 цаг болчихлоо гээд л миний нэрээр өөрөө хуурамчаар нээсэн хаягнаасаа миний өгзөгөө гаргасан нэг ширхэг зургийг хийж залгаарай найзуудаа шинэ жилийн үнэгүй зураг тараана гэж 88 **** гэсэн дугаарыг маань олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан үүнийх нь доор хүмүүс сэтгэгдэл бичиж мөн над руу хэд хэдэн танихгүй дугаараас залгаж "зургаа авъя" гэж байсан...” гэжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 2
  1. bi /202.21.106.115/ 2017-06-15 00:25:23

    archaagvi cda eriin svg be

  2. ррр /182.160.2.199/ 2017-06-15 22:42:41

    Хогийн нохой вэ

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших