Дүүгийн прокуророор 164 саяын хэргээ хэрэгсэхгүй болгуулдаг 014-р ангийн экс офицерийг ЗХЖТ “дийлэхгүй” байна
Нийтэлсэн: 2017-06-14 00:06:57
Зэвсэгт хүчний Жанжин штаб 164 сая төгрөгний хохирол учруулсан офицероосоо төлбөрөө гаргуулж чадахгүй хоёрдахь жилдээ орж байгаа гэнэ. Налайх дүүрэгт байдаг Зэвсэгт хүчний 014, 325-р ангиудад ажиллаж байсан Б.Шинэбаяр нь ангийн нийт албан хаагчдын цалингийн мөнгөн дүнд сар болгон 1000000 /нэг сая/ төгрөгөөс 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг илүү бичиж, Төрийн сангаар гүйлгээ хийлгэсний дараа ХААН банкнаас картаар өөрийн цалин дээр нэмж авах аргаар нийт 164627900 төгрөгийн хохирол улсад учруулсан нь цагдаагийн мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Гэтэл энэ хэргийг хянасан Налайх, Багахангай дүүргийн хяналтын прокурорын 2016 оны 1-р сарын 11-ний өдрийн 5/05 дугаар тогтоолоор "Өршөөл үзүүлэх тухай" хуульд хамруулан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэнэ. Энэ шийдвэрт нь дээд шатны прокурорт гомдол гаргаснаар хяналтын прокурор хуулийг буруу хэрэглэсэн алдааг залруулсан. Гэсэн ч Б.Ш нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулахаа илэрхийлэн ахиад л эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болгуулжээ. Харин ЗХЖТ-д учруулсан хохирлоо одоо болтол төлөхгүй явсаар байгаа гэнэ.
NUUTS.mn
