Нууц мэдээллийн уурхай

РИО- 2016 “тансаглал” буюу Д.Жаргалсайхан сайд, жүдод хоёрт “цацсан нь” ...

Нийтэлсэн: 2017-06-13 05:01:48


АН-ын үед Биеийн тамир спортын хөгжлийн төв нэртэй байсан төрийн энэ байгууллага Ардын намын үед Биеийн тамир спортын газар болон өөрчлөгдсөн. Хөгжүүлдэг газар байх үед нь Д.Жаргалсайхан даргаар нь ажиллаж байсан. Түүний үед Риогийн Олимп болсон гэдгээрээ тэрээр “азтай” дарга л даа... Харин даргатан Олимпоор төсвийн хэдэн төгрөгийг овоохон цацсан нь саяхнаас л ил болж байна. Олимпийн наадамд манайхан цөөхөн бүрэлхүүнтэй орсон. Харин өмссөн хувцсанд нь зарцуулсан мөнгийг нь харахаар өргөн бүрэлдэхүүнтэй оролцжээ. Жа даргын 2016 оны 5-р сарын 31-ны тушаалаар Олимпод оролцох багийн бүрэлдэхүүнд албан ёсоор ороогүй, орох ч ёсгүй дарга нар, спорт хороодын удирдлага зэрэг 26 “сэтэртэн”-д 32,7 сая төгрөгний багийн албан ёсны хувцас олгожээ. Мөн бэлтгэл хангагчаар оролцогчид болон “холбогдох албаныхан” гэх хүмүүсд Олимпийн наадамын 90 ширхэг тасалбарыг 32,7 сая төгөрөгөөр “Жуулчин Уорлд Турс” компаниар дамжуулан худалдан авч өгчээ. Гэтэл энэ нь батлагдаагүй зардал байсан гэнэ. Олимпод оролцох баг тамирчид, холбогдох албан тушаалтан нарын байр, хоол унааны зардлыг төсвөөс бүрэн даасан. Гэтэл тухайн үеийн шадар сайд Ц.Оюунбаатар, БСШУС-ын сайд Д.Батсуурь нарт 7,4 сая төгрөгийн томилолтын мөнгийг Жа даргын тушаалаар давхардуулан өгчөө.

Шадар сайд, сайд хоёр уухайн тас авсан байна. Ж.Батсуурь сайдын Олимп үзэх зардал 31 сая төгрөгөөр тогоогдсон байсан. Үүнийг ахиад л Биеийн тамир, спортын хөгжлийн газар гаргасан. Үүнээс бизнес ангилалын нислэгийн зардалд нь л 28,3 сая төгрөг нь явсан тул сайдад дахиад мөнгө “нэмж” өгөх хэрэг гарсан бололтой. Жа дарга зөвхөн дээдэст “тал зассангүй”. Олимпийн багийн бүрэлдэхүүнд албан ёсоор ороогүй спорт холбооны зургаан хүни тийзний зардлыг 20,9 сая төгрөгөөр “даажээ”. Энэ зуурт “ухаангүй ноёдод урагшгүй албат” гэдэг шиг явдал гарсан байна. Боксын ҮШБ-ын тамирчин Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нарын Германы Франкфуртээр дамжин нисэх тийзийн төлбөрд 10,4 сая төгрөгийг “Айр маркет”-д шилжүүлсэн байжээ. Гэтэл Э.Цэндбаатарын виз гараагүй тул нисэж чадалгүй үлдсэнээс тийзний компаниас 5,2 сая төгрөгийн буцаан олголтыг авч чадалгүй хоцорчээ.

Жа даргын зарцуулсан мөнгийг харахад жүдогийн шигшээ багт ихээхэн “анхаарсан” аж. Уг нь Х.Баттулга бүх зардлыг нь даагаад явдаг гэдэг. Гэсэн ч үгүй аж. Даргын 2016 оны 7-р сарын 4-ны тушаалаар жүдогийн ҮШБ-ийг “Монгол бөхийн олимп цогцолбор”-т цугларалтанд гарахад нийтдээ 94 сая төгрөг зарцуулжээ. Үүнээс нь 31,2 сая төгрөгөөр тамирчдын нэмэлт уураг аминдэм, витаминжуулалт гээд шууд л супермаркетуудаас худалдан авалт хийсэн байна. Өнөөх тамирчдын уураг аминдэмийг судалгаатай шинжилгээтэй газраас авч өгдөг гэсэн нь худал болж таарлаа. Мөнгө нь байвал жүдогийнхон захын дэлгүүрээс л авчихдаг юм байна. Ер нь жүдогийнхон хүссэн мөнгөө авч чаддаг байжээ. Жүдогийн үндэсний шигшээ багийг хэрэглэл материлаар хангах нэрийдлээр 500 ширхэг дэвжээний үнэ гээд 85 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөс дор нь авчихсан. Гэтэл 58 ширхэгийг дутуу нийлүүлээд орхижээ.


НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших