Нууц мэдээллийн уурхай

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн төлөөлөгчийн газрын хамгаалагчид хүнийг гавлаж хөнөөсөн гэх хэргийн тухайд...

Нийтэлсэн: 2017-06-13 01:26:59

Энэ ноцтой хэрэг өнгөрсөн онд гарсан ч одоо болтол шийдэхгүй удсаар байна. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын хашаанд их хэмжээний төмөр байдаг гэнэ. Үүнээс нь хулгай хийх гэж орсон иргэнийг хамгаалалтын албаныхан барьж авсан ч гавлан хууль бусаар хорьж амийг нь хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдсан. Хүний амь хохироосон хэрэгт тус төлөөлөгчийн газрын хамгаалагч О.Б холбогдсон агаад тэрээр ээлжийн ахлагч Ж.Э-гийн тушаал заавраар гавлаж хорьсон гэж мэдүүлсэн. Хохирогч Д.Д нь төлөөлөгчийн газрын хашаанаас төмөр хулгайлах гэж ороод баригдсан. Барьсан хамгаалагч нь эхлээд сагсны шийтний шонгийн төмөртэй хоёр гарыг нь ард нь холбож гавласан. Улмаар гавлуулсан хүн доош суугаад байсан гэх шалтагаар юүдэнтэй цамцны малгайнаас нь нохойны оосроос холбож сагсны шийтний кольцооноос дээш татаж уяжээ. Тэрээр энэ тухайгаа “...босгож зогсоож байгаад нохойн хөтөлгөө уяаг аваад шийдний кольцо руу бариултай хэсгийг нь шидэж оруулаад түгжигч төмөртэй хэсгийг бариулаар нь оруулж гогцоолоод түгжигч төмрөөр тэр хүний өмсөж явсан малгайтай цамцны малгайны бөндгөр оёдлоос нь хавчсан..." гэж мэдүүлсэн. Ингэж уясаны улмаас малгайтай цамцны зах хэсгээс босоо байрлалд байхад нь механик хүч үйлчилж улмаар амиа алдсан нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл хохирогч  амьсгалын замын бүтэлтэд орсон аж.  Харин хамгаалалтын албаны ээлжийн ахлагч Ж.Э  нь хамгаалагчдаа  баригдсан иргэний хууль бусаар хорих талаар утсаар үүрэг чиглэл өгч, хүнийг хууль бусаар хорих гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсны улмаас бусдад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт буруутгагдаад байгаа. Өдгөө хэргийн нөхцөл байдлыг тодруулж тогтооход ээдрээтэй болжээ. Гол нотлох баримтын нэг нь төлөөлөгчийн газрын камерийн бичлэг байсан. Гэтэл тухайн үед 7-р камерийн бичлэг хийсэн "Dijital video rekorder" гэсэн бичигтэй DVR төхөөрөмжөөс бичлэгийг Си Ди дээр буулгаж чадаагүй байна. Үүнийг мэргэжлийн хүмүүс хүртэл хийж чадаагүй гэнэ. Харин хохиргчийн ар гэрийнхэн хамгаалалтын албаныхан зориуд төхөөрөмжийг гэмтээсэн хэмээн хардаж байгаа аж.

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших