Төв аймгийн Сэргэлэн суманд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэмээн гүтгэсэн гэж хадам аав нь бэрээ шүүхэд өгчээ
Нийтэлсэн: 2017-06-12 23:40:56
.jpg)
Энэ суманд бэр хадам аав хоёр бэлгийн хүчирхийлэл болон банкны зээлээс болж муудалцан хадам аав нь бэрээ шүүхэд өгчээ. Учир нь бэр нь хадам аав намайг оролддог гэсэн яриаг сумаар нэг тарааж хөгжлийн бэрхшээлтэй өвгөнийг нүүр гзаргүй болгосон гэнэ. Мөн залилаад банкны зээлэнд унагасныг өвгөн өдгөө тэтгэвэрийн зээл авч төлж байгаа тул хохирлоо нэхэжилжээ. Хадам аав нь нэхэмжилэлдээ “...Миний бие нь өөрийн ганц хүүгээ эхнэр авч гэр бүл болоход ихэд баярлаж бэрээ өөрийн охин мэт бодож хайрлаж, хүүг минь хайрлаж, түшиж явах хүн гэж бодсон явсан. Тэгээд хүүгээ өрх тусгаарлаж гарснаас хойш гэрт нь нэг удаа очиж 2 хоносон билээ. Гэтэл бэр маань хажуугийн хөрш айлын хүүхэнд намайг “өөрийг нь шөнө татаж, чангааж унтуулахгүй хонолоо” гэж ор үндэсгүй, хүн амьтан итгэмээргүй зүйл ярьж, нутаг усанд минь нутгийн ард олны дунд миний нэр төрийг ихээр гутаан доромжиллоо. Үүнээс болж би өдий насандаа нутгийн зон олны өмнө нүүрээ хийх газаргүй болж, санаа сэтгэлээр их унаж байна. Миний бие гэмтэл бэртлийн улмаас олон жил нэг талын бие саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй, ядарсан нэгэн өвгөн билээ. Намайг “бэрээ татаж чангаах” ухамсар дорой хүн биш гэдгийг нутгийн хүн ард сайн мэднэ. Гэтэл бэрийн дээрх худал гүтгэлгийг нутгийн хүнээс сонсоод өвдөж зовсон дээрээ сэтгэл санааны гүн хямралд ороод байна. Мөн бэр 2016 оны 2-р сарын 24-ний өдөр надад “ би банкнаас зээл авах гэсэн юм, та хамтран зээлдэгч болоод өгөөч” гэсэн. Тэгээд намайг зөвхөн гарын үсэг зураад л болоо гэхээр нь итгээд банк дээр очоод хэдэн цаасан дээр гарын үсэг зураад гэртээ харьсан. Гэтэд хэдэн сарын дараа банкнаас хүн ирж ”малчны зээлээ төл” гэсэн. Гайхаад учрыг асуухад бэр хүү бид хоёрыг хуурч мэхлэн бидний нэр дээр 2 000 000 төгрөгийн малчны зээлийг миний малыг барьцаалж авсан байсан. Тэгээд хэлэхээр уг зээлийг төлнө гэсэн боловч одоо болтол төлөхгүй байгаа тул би өөрөө арга буюу тэтгэврийн зээл авч эхний төлөлт сая гаруй төгрөг төлөөд байна. Уг 2 сая төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бүгд нийлээд 2500000 төгрөг болж байгаа. Иймд хариуцагч хариуцагчаар ХААН банкны малчны зээлээр авсан 2 000 000 төгрөг, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү 500 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөг гаргуулж, намайг худал гүтгэсэн тул нэр төрөө сэргээлгэх, түүнээс уучлалт гуйлгаж, айр хөрш хүмүүсийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэж, иргэн намайг хохирол гомдолгүй болгож өгнө үү” гэжээ.
.jpg)
Харин бэр нь “Би нөхөртөйгөө гэр бүл болж Төв аймгийн Сэргэлэн сумын Шар .... гэх газарт тусдаа амьдарсан. Би хадам ааваа гүтгээгүй. 2015 оны 9-р сарын 5-6-нд шилжих шөнө талийгаач ээжийнхээ гэрт ганцаараа хонож байхад хадам аав оройн 21 цаг өнгөрч байхад орж ирээд бэртэйгээ хань болж хононо гэхээр нь би юу ч бодохгүй, ор засаж өгч унтуулсан. Гэтэл шөнө намайг унтаж байхад миний дэргэд нэг хүн дуугарах шиг болоход сэрээд хартал хадам аав дотуур өмдтэйгээ хэвтэж байсан. Тэгээд намайг тэврээд авсан, тэгэхээр нь та яаж байнаа гээд түлхсэн чинь аавыгаа уучлаарай гээд ор руугаа очсон. Энэ үед үүр цайх гэж байсан. Түүнээс хойш эвгүй санагдаад байх болсон. Би нөхөртөө энэ талаар хэлэхэд хэцүү байсан ч хэлтэл нөхөр маань “муу, сайн ч миний эцэг болохоор алж чадахгүй байна, түүнээс алчих юмсан” гэж байсан. Манайхыг Шар ... гэх газар гэр барьж тусдаа гарахад хадам аав хүүхдүүддээ хань болж, танайд хэд хоноод явья гээд 7 хоносон. Манай нөхөр адуу, хонь мал гээд гадуур явчихдаг, би гэртээ юмаа хийгээд үлддэг. Энэ үед хадам аав намайг “манай бэр” гээд араас тэвэрч аваад “миний хөхийг бариад манай хүүд яаж олдсон юм” гээд тэвэрч үнсэх гээд байдаг. Энэ талаар нөхөртэй хэлэх гэхээр хэцүү санагдаад хэлж чадаагүй, харин би нөхөртөө аавыгаа хурдан явуулаачээ хэдэн дүү нар чинь эзгүй хэцүү байгаа байх гэж хэлэхэд удаагүй явсан. Манай саахалт айлын н.Д гуай манайхаар орж гардаг, хадам аавтай хамаатан шахуу олон жил айл аймаг явсан гэсэн болохоор нь орж ирэхэд нь би манай хадам хэцүү юмаа, хадамыг ирэхээр дургүй хүрээд байх юм, гэртээ ганцаараа байхаас айгаад байна гээд үнэнийг хэлсэн. Тэгтэл.Д гуай хадам аавтай хонь малнаас болж муудалцаж хэрэлдэхдээ миний ярьсаныг хэлсэн байсан. Энэ бол үнэн, би худлаа яриагүй, үүнээс болж нөхөр бид хоёрын амьдрал хөндийрсөн. Хадам аав намайг хуурч, малчны зээл авхуулсан гэж худлаа бичсэн байна. Надад ХААН банкинд таньдаг хүн байхгүй. Би энэ хоёроор малчны зээл авхуулаагүй, өөрсдөө л малаа барьцаалж зээл авсан. Тэр мөнгөнөөс нь нэг ч төгрөг аваагүй...” гэжээ. Энэ аймгаас л иймэрхүү хэрэг гарах юм. Өмнө нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар эмэгтэй хүнийг зэрлэгээр хүчирхийлсэн хэрэг гарч байсан.
NUUTS.mn

Ваа золиг гэж
Ваа золиг гэж
suhbat avarga. henmedeh yiach geed sumaaraa***r semjilsen sum shuude..
Onigoo