Нууц мэдээллийн уурхай

Цагдаагийн албанд гологдсон гөлөг мужийн төрийн ёслолын нохой болжээ

Нийтэлсэн: 2017-06-12 12:37:56

Нохойнд төсвийн мөнгийг зарцуулдаг нь ганц Монголын Батзоригтонгууд биш гэнэ. Австралид ч тийм нөхдүүд байдаг аж. Гэвел гэдэг энэ герман овчарк уг нь Квинсленд мужийн цагдаагийн газрын нохойн албаны сургуулийн гөлөг байжээ. Тэрээр нэг “төгсөлтийн” 40 гөлөг дундаасаа хамгийн шилдэг нь байсан гэнэ. Гэтэл төгсөлтийн шалгалтын үеэр албаны нохойд байж боломгүй нэг шинж нь илэрч халагджээ.

Тэрээр хэтэрхий найрсаг зөөлөн зантайн дээр хүн болгоны өмнө шарвагнаад байсан аж. Гэвелийн аз болоход энэ үеэр мужийн амбан захирагчийн ёслолын албаныхан нохойн сургууль дээр иржээ. Тэд мужийн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд оролцох төрийн ёслолын нохойг сонгож авахаар ирсэн аж.

Мужийн төрийн ёслолын нохой нь бие гальбир өнгө зүс сайтайгаас гадна зөөлөн зантай байх ёстой гэнэ. Тэгвэл Гэвельд тэр бүх чанар цогцолсон байжээ. Ингээд түүнийг сонгосон байна.

Ийнхүү өдгөө бүх хангамжаа төрөөс гаргуулсан төрийн нохой болжээ. Мужийн захиргааны ордонд байрлаж хоол эмчилгээ арчилгааны зардлыг нь татвар төлөгчид төлдөг. Тусгай үйлчилгээний ажилтан энэ ажлыг хариуцдаг.

Гэвелийн гол үүрэг нь мужийн хэмжээний баяр ёслолын бүх арга хэмжээнд оролцох, хүндэт зочдыг мужийн амбан захирагч болон гэргийх нь хамт хүлээн авах үдэх аж. Үүгээрээ тэрээр мужийнхаа нүүр төрх болох ёстой.

Түүнээс гадна Гэвел нь Их Британы Эрхэмсэг хатан хааны төрийн албаны түшмэлийн зэрэг хүртжээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших