Нууц мэдээллийн уурхай

Гэмт хэрэгтэнтэй гайхалтай төстэйгөөсөө болж 17 жил шоронд суусан азгүй эрийг суллажээ

Нийтэлсэн: 2017-06-12 10:20:15

Америкийн Канзас мужийн шүүх гэмт хэрэгтэнтэй гадаад төрх, нүүр царайгаараа дэндүү адилханаас  болж зэвсэгт дээрмийн хэрэгт яллагдан 17 жил шоронд сууж  амьдаараа тарчилсан Ричард Жонс гэдэг гэмгүй эрийг цагаатгаж шоронгоос суллажээ. Оронд нь тухайн гэмт хэргийг үйлдсэн жинхэнэ гэмт хэрэгтэн болох Риккиг суулгажээ. Мөн Ричардад мужаас нөхөн төлбөр олгохоор болсон байна. Хэрэг явдал тэртээх 1999 онд болжээ.

Ричардыг гэртээ байхад нь цагдаа нар дайран орж ирж баривчилсан явсан. Цагдаагийн газарт түүнийг галт зэвсэг хэрэглэн дээрмийн хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан агаад хохирогчид шууд л г “таньжээ”.  Хохирогч нарын мэдүүлгээр гаргасан цагдаагийн зурагт яг өөрийг нь зурсан байсан гэнэ. Харин Ричард зургийг хараад л хэн үйлдсэнийг нь ойлгожээ. Ердөө хэдхэн гудамжны цаана өөртэй нь үйлийн үргүй адилхан Рикки гэдэг танхай залуу амьдардагийг тэрээр мэддэг байжээ. Ингээд хичнээн тайлбарласан ч цагдаа шүүх болон хохирогч нар итгэсэнгүй, шууд л шүүхээс 19 жилийн ял өгсөн гэнэ. Харин ар гэрийнхэн нь гэмгүй хүнээ гаргаж авах гэж хүний эрхийг хамгаалагчдын хамт 17 жил уйгагүй хөөцөлдсөний эцэст  жилийн өмнөөс хэргийг нь шүүхээр шинээр хэлэлцүүлсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүх хурлын явцад Ричард Рикки хоёр нь маш адилханы дээр хэргийг шоронд суугаа нь үйлдээгүй болох нь батлагдсан тул сая нэг юм үнэн ялжээ. Ричардыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт сулласан гэнэ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших