Нууц мэдээллийн уурхай

А.Цогцэцэг сайд гишүүдийг батламжаар “найрсан” нь ...

Нийтэлсэн: 2017-06-12 02:06:43

Мэргэжлийн Засгийн газраас БСШУС-ын сайд нь огцорлоо. Тэрээр оны өмнөөс яригдаад байсан огцрох ёстой гурван сайдын нэг. Үүний цаана Сангийн болон ЭМ-ийн сайд үлдэж байна. Гэхдээ тэд хэзээ огцруулахыг нь хүлээгээд зогсолгүй “ажиллаад” эхэлжээ. Ажиллахдаа өөрийн “нөөц бололмжоо” ашиглаж байгаа нь “юугаараа баян түүгээрээ дайлна” гэдэг эртний мэргэн үгийг санагдуулсан. ЭМ-ийн сайд А.Цогцэцэг уншигч таны харж байгаа энэ батламжийг Ж.Бат-Эрдэнээс эхлээд нэр бүхий нэлээд олон гишүүдэд баяр ёслолын байдалтайгаар гардуулан өгчээ. Бахархалтайгаар авч байгаа батламжинд засварын 56 сая төгрөгөс эхлээд багийн эмчийн 10 мотоцикл, түргэн тусламжийн зургаан фургон хүртэл байна.

Ийм их “гэнэтийн бэлэг” авч байгаа гишүүн баярлалгүй яахав. Одоо энэ батламжаа бариад нутагтаа нүүр бардам очиж болно. Тойрогтоо очихоос халширч “юугаа хэлж хуйхаа маажих вэ” хэмээн санааширч суудаг гишүүдэд иймэрхүү батламж нь тэнгэрийн умдаг л гэсэн үг. Гэхдээ ЭМ-ийн сайд зүгээр нэг батламжийг зүгээр ч нэг өгдөг хатагтай биш гэнэ. Өнгөрсөн онд олны өмнө Шадар сайд БХ-ын сайд хоёрт бөөрөлхүүлэн загнуулж байснаасаа хойш улстөрийн талаар “их зүйл” сурсан. Батламжийг сайдын найраа гэх яриа дэгдээд байна.

Унах сайдын удаахад бичигдсэн хатагтай Их хурлын түвшинд ийнхүү “аргагүй хамгаалалтын” арга хэмжээ авч байгаа аж. Батламж авсан гишүүд ЭМ-ийн сайдыг бүх талар дэмжих үүрэг хүлээсэн гэнэ. Эсбөгөөс тэдэнд юу гэж түргэн тусламжийн 10 фургон өгөх билээ. Өнгөрсөн өвлийн зуднаар өвөлжилт хүндэрсэн нутагт эмнэлгийн ганцхан фургон гаргаж өгч чадахгүй байсан сайд өдгөө ийнхүү арав хориор нь тарааж сууна. Гаргах юмандаа гаргадаг л аж. Батламж бол бичгэн баримт юм. Харин батламж авсанаараа гишүүд сайд хатагтайн “найраанд” орсон гэхэд хилсдэхгүй болов уу...
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 9
  1. Zolboo /78.109.23.1/ 2017-06-14 01:14:37

    Yagaad ingeed hunii hiisen buteeseng shuumjleed baidag yum boloo yostoi teneg humuus baih yumdaa

  2. Наранхүү /217.182.76.240/ 2017-06-14 21:50:45

    Батламж нь батламж л байна тэгээд яасан гээд байгаа юм болоо. Баахан хэрэглэх юм өгсөнийг нь буруутгаад байгаа юмуу ойлгосонгүй

  3. Saihnaa /51.15.56.11/ 2017-06-14 22:13:21

    Saihan idevhtei erchtei ajlaa hiij bga humuusiig yu gej muulah vee geed andaad baij baidag humuus ih yumaa. neg yum hiinguut ni l zugeer olon yum yarichih yumaa chaavaas daa

  4. Torbat /62.210.129.246/ 2017-06-14 22:33:58

    Eruul mendiin s***bar medegdem oorchlogdoj baigaa. Tiim bolohoor humuus sonssondoo bish harsandaa itgeh ni oilgomjtoi. iim olon mashin olon tonog tohooromj ogoh bolomj baisan baigaa baihgui yu.

  5. Ijilee /51.15.56.11/ 2017-06-15 18:04:59

    Hunii hiisen buteeseng ingej helj gutgej bas bolohgui baih shuu. Ene neg zohion baiguultsan yum l yawagdaad baigaa bololtoi

  6. Anhaa /89.187.150.12/ 2017-06-15 18:47:58

    Nairaad baihdaa yahawdee. Heregtei yumiig ni l ogson baina. Heregtei zuil hiij baigaa humuusee demjeed baiv*** ulam l ih ur dun garna daa

  7. Хүрлээ /103.29.70.23/ 2017-06-15 21:02:37

    Ингээд юм өгч болж л байна ш дээ. Эмнэлэгт хэрэгтэй юм өгсөн л бол болоо

  8. Suhee /93.115.95.207/ 2017-06-15 23:39:22

    Morooroo ajlaa hiij baigaa humuusiig zaav*** neg***v***daan hiisen bolgoj baiv*** manaihnii sanaa amardag bolj dee. Ogohoor ogloo geed ogohgui bol ogsongui geed sh*** b***ai yum aa

  9. Эрхээ /5.249.145.164/ 2017-06-16 00:57:42

    Хийсэн юмтай байна л гэдэг амжилт шүү дээ. Юу ч хийхгүй байсаар 4 жил болоод***даг хүмүүс ч байдаг л байсан ш дээ.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших