Нууц мэдээллийн уурхай

“Өндөрбуянт холдинг” компанийг “Өндөр буянт”-ын ажилтан нь шүүхэд өгчээ

Нийтэлсэн: 2017-06-12 01:27:05

Нэрнээсээ л баян буянтай баймаар энэ компанийг нэгэн ажилтан нь орон сууцны дэмжлэгийн амлалтаар нь шүүхэд өгчээ. Одоо ч компанидаа ажиллаж байгаа ажилтан нь “тогоон дотроо” шийдэлгүй шүүхэд хандсан нь гайхалтай. Тус компаний хувьцаа эзэмшигчдийн 2013 оны хурлаар олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа болон компанийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэсэн үндэслэлээр нэр бүхий ажилтнуудад орон сууцны дэмжлэг үзүүлэх тогтоол гарчээ. Тогтоолд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авахад нь 30 хүртэл хувийн дэмжлэг үзүүлэхээр заасан нь 27-30 сая төгрөг хавьцаа болж байсан гэнэ. Энэ тухайн үеийн 50-55 м2 байрны талбайн үнийн хувь аж. Ерөнхий захирлаас санхүүгийн албанд  үүрэг болгсон чиглэлийн дагууд хоёр өрөө байрны нийт үнийн дүнгийн 28 хувь болох 27-29 сая төгрөгийг “Өндөрбуянт холдинг”  төлөх үлдэх хоёр хувийг хөнгөлөлттэй нөхцлөөр шагнуулсан ажилтан төлөхөөр болжээ. Цаашид иппотекийн зээлд хамрагдан явах байсан гэнэ. Үүний дагуу тухайн ажилтан нь байраа сонгоод хоёр хувиа төлөн банкаар хөөцөлдөж найман хувийн зээлд орохоор шийдвэрээ хүртэл гаргуулаад хүлээсэн ч буянтай нэртэй компани нь “буянаа” хайрлалгүй гурван жил “чилийлгэжээ”. Зориглож асуухаар санхүүгийн хүндрэлтэй байна гэдэг гэнэ. Ийнхүү хүндрэл жил дараалан “үргэлжилж” олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтандаа байрны дэмжлэг хувьцаа эзэмшигчдийн тогтоол хоосон цаас болжээ. Энэ зуур байраа өгөх барилгын компани, найман хувийн зээлэнд оруулах банк хоёр нь хүлээж ядаад эцэст нь гэрээгээ тус тус цуцалсан гэнэ. Компани нь амласан буянгаа хайрлахгүй байгад ажилтнууд нь гомдолтой яваа аж.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших