Меланиг хамгаалалтын албаны даргатай жиг ургуулсан хэмээн Трамп хардаж том шуугиан дэгджээ
Нийтэлсэн: 2017-06-10 11:00:17
Дэлхий хамгийн хүчирхэг гүрний удирдагчийн гэр бүл салалтын ирмэгт тулжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп эхнэр Меланигаа өөрийх нь Нью-Йорк дахь Trump Tower-д байрладаг Tiffany & Co үнэт эдлэлийн дэлгүүрийн хамгаалалтын албаны даргатай явалдсан хэмээн хардаж галзууртлаа уурлаж байгаа гэнэ. Одоогоор энэ мэдээлэл батлагдаагүй ч “овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгч болоод байна. Тэргүүн хатагтайн нөхрөө араар нь тавьсан эсэх тухай яриа Америкийн цахимд гол сэдэв болжээ. Энэ талаар анх цацсан хүн нь зохиолч сэтгүүлч Моники Бирн юм. Тэрээр өөрийн цахим постоо бичсэнийг гол эхсурвалж болгон ярьж байна.
-Мелани Tiffany & Co –гийн хамгаалалтын албаны даргатай уулзаад удаж байгаа гэдэг. Нөхөр нь мэдээгүй байсан гэхэд гайхах юм. Үнэндээ Мелани нөхрөөсөө салах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тул бодлоо өөрчилсөн. Бүр сонгуульд нэр дэвшихээс өмнө Меланигийн шаардлагаар тэдний гэрлэлтийн гэрээнд хэрвээ Трамп сонгуульд ялагдвал гэр бүл цуцлуулах санал гаргах эрхийг эхнэрт нь өгсөн өөрчлөлт хүртэл оруулсан гэдэг. Одоо Мелани гэрлэлтийн гэрээндээ баригдчихаад байна. Ямар ч байсан нөхрөө ерөнхийлөгч байхад тэр салах тухай яриа гаргах эрхгүй болсон-
Гэхдээ сэтгүүлч эмэгтэй энэ бүхнийг батлагдаагүй, чих дэлссэн яриа гэдгийг онцолсон. Мөн эхсурвалжаа хэлэхээс татгалзаж байгаа. Ийнхүү Трамп хууртагдсан эсэх тухай шуугиан дэгджээ. Үүн дээр хавраас эхэлсэн нэгдүгээр гэр бүлийн маргаан хэрүүл улам нэмэр болж байна. Тэд харилцаа муутай байгаагаа олон нийтээс нуугаагүй харин ч Мелани зориуд мэдэгдэх гэж оролддож байсан болж таарчээ. Трампын анхны гадаад айлчлалын үеэр эхнэр нь зэрэгцэн явахаас татгалзах хөтлөлцөхгүй байх зэргээр нөхөрдөө илт муухай аашилж байсан нь хэвлэлээр тэр дороо л шуугисан. Харин өдгөө Меланигийн нууц амрагийн явдалийн дуулиан дэгдлээ. Гэхдээ энэ нь Трамп араараа тавиулсан тухай анхны сенсааци биш юм. Энэ оны 2-р сард Английн алдарт Daily Mail сонин Меланийг эскорт- үйлчилгээ авдаг тухай мэдээлэл цацаж том шуугиан дэгдээсэн. Дээдсийн эскорт үйлчилгээнд секс үйлчилгээ хүртэл багтдаг. Мелани энэ нийтлэлд их эмзэглэж тэр дор нь нэр хүнд гутаасан хэмээн 150 сая долларын нөхөн төлбөр нэхэж Лондонгийн шүүхэд хандсан. Энэ хэргийн шүүх хурал зарлагдсан ч хэдэнтээ хойшлогдсон. Гэхдээ энэ сард багтаж болох төлөвтэй байна. Хэрвээ Мелани араар тавьсан нь батлагдах юм бол Трамп шиг ааштай хүн шууд сална гэнэ. Тэгвэл Америк, Орос гэсэн дэлхийн хоёр хүчирхэг гүрнийг хоёр ганц бие эр удирдах болж байна. Харин Меланигийн тухайд ерөнхийлөгчийн сэнтийгээс буухдаа 74 нас хүрэх нөхрөөсөө салах төлөвлөгөөтэй байж болох юм. Трамп насны хувь ч улстөр-бизнесийн амжилтын хувьд ч нэгэнт оргилдоо хүрсэн тул цаашаа ахих боломж нөхцөл нэгэнт байхгүй юм.
NUUTS.mn