Нууц мэдээллийн уурхай

Сүхбаатар аймгийн АН-ын П.Мөнхжаргал сэтгүүлчийг “ясан хэдрэг” гээд 5 саяын төлбөрд унажээ

Нийтэлсэн: 2017-06-10 02:13:07

Энэ аймгийн ИТХ нь 33 суудалтайгаас МАН 17, АН 16 суудал авсан гэдэг. Үүнийг нь АН бүтэн жил эсэргүүцэж байна. Гол маргаан Дарьганга сумын 3-р тойрогт гарсан. Энд МАН-ын Д.Болдбаатар ялсан гэдэг ч түүнийг Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил гаргасан хэмээн ахин сонгууль явуулсан. Ахин сонгууль явуулахад АН-ын П.Мөнхжаргал нь одоогийн Засаг дарга З.Энхтөрийг илүүрхэн  ялж олонхийн санал авч сонгогдсон. Гэсэн ч түүний бүрэн эрхийг аймгийн ИТХ одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ хүлээн зөвшөөрвөл засгаа алдах нь тодорхой тул аргагүй биз. Бас урьдын “тооцоо” ч бий гэнэ. Өмнөх сонгуульт хугацаанд АН давамгайлсан ИТХ нь Ардын намын Ч.Төмөрчулууны бүрэн эрхийг зөвшөөрөхгүй, шүүх цагдаад өгч бүтэн хоёр жил явуулан үйл тамыг нь үзэж байж арай гэж төлөөлөгч болгож байсан.  Өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиас хойш ИТХ-ын маргааны талаар нийтдээ 57 удаа шүүх хурал болж аймгийн шүүгчдийг залхаах шиг болж байна. Хоёр нам бие биенээ шүүхэд өгөхөөс гадна гудамж талбайд өлгөсөн шаардлага уриа лоозонг нь урах тасдах зэргээр тэмцэлдсэн. Мөн цахим орчинд ширүүн “дайн” дэгдээсэн.  ИТХ-ын тэмцлийн талаарх мэдээнд лайк дарсан хүн цагдаад дуудагдсан тохиолдол хэдэнтээ гарсан гэнэ. Нам бүр дотроо харьцдаг хаалттай фэйсбүүк грүпптэй аж. Энэ грүппээрээ дамжуулан мэдээллийг маш хурдан шуурхай солилцож байна. Гэтэл АН-ын грүппдээ харилцсан мэдээллүүд гэнэт задарч бөөн шуугиан дэгджээ. Тэр мэдээлэл дунд нь өдгөө бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа АН-ын П.Мөнхжаргал нь аймгийнхаа нэгэн сэтгүүлчийг “коммунистуудыг өмөөрдөг, ЯСАН ХЭДРЭГ ” хэмээн бичсэн байсан нь илэрчээ.  Ясан хэдрэг гэж хөгширсөн тураалтай малыг хэлдэг. Ажил мэргэжил болон гадаад үзэмжээр нь гутаан доромжилсон явдалд дургүйцсэн сэтгүүлч шүүхэд хандаж 5 сая төгрөг нэхсэн байна. Харин АН-ын гишүүн буруугаа хүлээн зөвшөөрч нэг сая төгрөг төлөхөөр болсон гэнэ.
 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших