Нууц мэдээллийн уурхай

Онгон биеэ хамгийн өндөр үнэ хүргэж чадсан ТОП-10 бүсгүй /14+/

Нийтэлсэн: 2017-06-09 10:13:36

Эмэгтэй хүн охин биеэ хайрт хүндээ хуримын эхний шөнө өгөхийг хамгийн үнэ цэнэтэйд тооцож ирсэн. Гэсэн ч орчин цагт байдал өөрчлөгджээ. Бүхнийг худалдаж авдаг худалддаг  тул мөнгөө төлбөл охин биеийг авдаг болж бүсгүйчүүд ч зардаг болжээ.
Кэти Кобблерсон

Тэрээр охин биеэ 24 нас хүртлээ хадгалсан нь Америкийн хувьд маш ховор тохиолдох явдал юм. Тийм ч учраас бүсгүйг онгоноо үнэлэн eBay-гаар зарахад үнэ нь шууд өссөн. Гэхдээ иим алхам хийхэд хүргэсэн нь Кетти 24-хөн наслахдаа маш их өрөнд унасан явдал байсан. Түүний охин бие 100 мянган долларт хүрэхэд бүсгүй зөвшөөрсөн агаад “зарах “ үедээ маш тайван уур амьсгал төрүүлэх орчин бүрдүүлэхийг л худалдан авагчаасаа хүссэн.

Натали Дилан

Тэрээр зохих зөвшөөрөлтэй янхны газрын сүлжээгээр дамжуулан охин биеэ дуудлага худалдаанд гаргасан. Ийм алхам хийхэд хүргэсэн нэг шалтгаан нь атаархал байсан. Наталигийн төрсөн эгч янхны газарт ажиллаад гурван долоо хоногийн дотор найман мянган доллар “хийснээ” гайхуулсан нь хорыг нь хөдөлгөжээ. Янхны газрын эзэн жинхэнэ сонирхох хүмүүсийг цугуулж чадсаны ачаар бүсгүй охин насаа 3,7 сая доллароор “үдсэн”.

Рафаэлло Фико :

Энэ зургийг харсан хэн ч түүнийг 20 гартлаа охин биеэрээ явсан гэдэгт итгэхгүй. Гэхдээ энэ үнэн гэдгийг гэр бүл нь баталсан. Тэрээр эцэг эхийнхээ бүрэн дэмжлэгийг хүлээсэн анхны онгоноо зарагч юм. Рафаэлло 1,8 сая доллар нэхсэн агаад түүнийгээ ч авсан.

Гарсиело Ятоко :

Индиан цуст перу модельд мөнгөний маш их хэрэгцээ гарахад хамгийн түрүүнд толинд өөрийгөө харсан гэнэ. Хэдий хатуу католиг шажинтай ч эхийнхээ эмчилгээнд хэрэглэх гэж байгаа тул мөнгөний төлөө охин биеэ өгөхөөр шийджээ. Ингээд ээжийх нь эмчилгээнд шаардлагатай 1,5 сая долларыг нь Канадын нэгэн баян эр өгч хариуд нь хүссэн зүйлээ авчээ.

Катарина Миглиорини 

Энэ бразиль бүсгүй охин биеэ 780 мянган доллароор үнэлэхэд Наран улсын нэрээ мэдэгдүүлэхийг хүсээгүй нэгэн хижээл эр худалдаж авсан. Дуудлага худалдаанд бразиль наранчууд л оролцсон нь зохион байгуулагч нь япон гаралтай Бразилийн иргэн байсантай холбоотой гэнэ. Бүхнийг нарийн бодож тооцоолдог арлын орныхны ёсоор “худалдан авалт” нисэх онгоцонд, тэр тусмаа олон улсын далайн бүсийн дээгүүр нисэж байхад хийгдсэн. Ингэснээр нэг ч улс өнөөх наран эрийг секс үйлчилгээг мөнгөөр худалдаж авсан гэж яллах эрхгүй болжээ.

Элизабет Райн 

Тэрээр 27 нас хүртлээ охин биеэ хадгалсан. Учир нь өөрийх нь сэтгэлд 100 хувь таарах тийм эрд өгнө гэж хайж хүлээсээр явжээ. Гэтэл хайсан хүн нь гарсангүйд удтал хадгалсан зүйлээ үнэ хүргэхээр шийдэж 400 мянган доллароор зарахаар зарласан. Худалдан авагч 12 цаг үргэлжилэх романтик уулзалт орчин бүрдүүлэх ёстой байсан. Энэ зуурт бүсгүй охин биеэ өгнө гэжээ. Мөн авсан мөнгөнийхөө 30 хувийг хүмүүнлэгийн ажилд хандивлахаа мэдэгдсэн. Дуудлага худалдаанд зориулан авахуулсан зургууд нь маш сайн хийгдсэн гэдгээрээ олныг шуугиулсан.

Алина Перча

18 настайдаа төрөлх Румынээс Германд ирсэн. Бүрэг ичимхийн дээр хэл сурахдаа муу удтал ажилд орж чадсангүй. Ингээд охин биеэ зарж болдогийг цахимаас мэдээд үнэ хүргэхээр шийджээ. Гэсэн ч бас л авьяас эв дүй муутайгаасаа болж хүссэн мөнгөө авч чадаагүй. Тэрээр онгоноо 70 мянган мянган доллароор үнэлсэн ч зальтай германчууд дунд нь ажилласан гэдэг. Энэ үнээр нэгэн итали эр худалдаж аваад өөрийн зардлаар эмнэлгийн давтан үзлэг шинжилгээнд оруулаад хувийнхаа онгоцоор Венецид авчиржээ. Таван одтой тансаг буудалд буулган хотоор аялуулсан байна. Харин мөнгө өгөх үедээ гар дээр нь ердөө 14-хан мянган доллар тавьж Европын “хөдөө”-ний бүсгүй ингээд л чадуулжээ.

Рози Рейд 

Энэ англи оюутан 2004 онд сургалтын төлбөрөө төлж чадахгүйн улмаас ийм алхам хийсэн. Дуудлага худалдааны танилцуулга дээрээ эр хүнтэй үнсэлцэж ч үзээгүй гэсэн нь сонирхогчдыг их татсан. Нийтдээ 2000 хүн санал ирүүлсэн. Тэдгээрээс 13 мянган долларын үнэ хэлсэн 44 настай инженер эрийг сонгож зочид буудалд “худалдан авалт” хийгдсэн. Хожим нь Рози энэ үйлдлээрээ жил ирэх тутам ихсэж байгаа дээд боловсролын төлбөрд олон нийт болон эрх баригчдын анхаарлыг хандуулах гэсэн хэмээн  тайлбарласан.

UniGirl

Жинэхэн нэрээ хэлээгүй энэ бүсгүй Шинэ Зеландых.  Бас л сургалтын төлбөрөө төлж чадаагүй тул онгоноо зарахаар шийдсэн. Тэрээр 32 мянган долларын үнэ хэлээд дараа нь амаа барьсан гэдэг. Түүний төлөө мянга гаруй эр өрсөлдсөн тул 100 мянган гэхэд ч болох байсан гэнэ.

Александр Степанов

Австралийн ТВ-гийн «VirginsWanted» шоуны үеэр тэрээр занданаа зарна гэсэн. Шоуны зохион байгуулагчид түүнийг 20 мянган долларт хүрнэ гэж амлаж байсан ч ердөө 3600 долларын үнэ хүрсэн. Оролцсон эмэгтэйчүүд орос залууг өндөр үнэд хүрэх ёсгүй гэж үзсэн. Түүний занданы төлөө австри болон барзиль эмэгтэй өрсөлдөж халуун орны хатагтай ялсан.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших