Нууц мэдээллийн уурхай

Хог ачигч хогон дээрээс 20 жил цуглуулсан 25 мянган номоороо хувийн номын нээжээ

Нийтэлсэн: 2017-06-09 09:09:33


Хосе Альберто Гутьеррес гэдэг энэ хижээл эр Колумбын Богота хотын тохижилт цэвэрлэгээний газарт хогны машины жолоочоор 20 жил тасралтгүй ажиллажээ. Тэрээр одоогоос 20 жилийн тэртээх нэгэн өдөр машинд нь ачиж байгаа хогон дунд шинээрээ шахуу нэгэн ном байхыг олж харжээ. Бууж очоод үзэхэд Францын алдарт зохиолч Жьюль Верний “Далай доогуур 20 мянган бээр аялсан нь” гэдэг ном байсанд олзуурхан авсанаар энэ түүх эхэлжээ. Ийнхүү өнөөг хүртэл тэрээр хог ачих бүрд залхууралгүй бууж ухаж төнхөн хаягдсан номнуудыг цуглуулж авдаг болжээ. Энэ хугацаанд тэрээр 25 мянган номыг хог хаягдал болохоос аварчээ. Авчирсан номнуудаа засаж сэлбэн ангилж төрөлжүүлээд гэрийнхээ жижиг амбаарт байрлуулжээ. Хөршийнхөө хүүхдүүдийг дуудаж авчирч үзүүлэн уншуулахаар ном өгч эхэлжээ. Удалгүй үнэ төлбөргүй ном тараадаг ахын тухай яриа тарж хүмүүс хүүхдүүд их ирж авдаг болжээ. Ном олширч уншигчид нэмэгдэхийн хэрээр ажил ч ихсэж амралтын өдрүүдийг номын сандаа өнгөрөөдөг болсон байна. Саяхан тэтгэвэрт гараад цуглуулсан номнуудаараа хувийн номын сан нээжээ.

Гайхалтай нь Хосе Альберто Гутьеррес нь ердөө бага боловсролтой гэнэ. Дунд сургуулиа дүүргээд амьдрахын эрхэнд ажил хийж эхэлжээ.
-Намайг бага байхад ном ховор бас үнэтэй байсан. Гоё зурагтай ном уншиж үзэх нь миний хувьд бараг мөрөөдөл шахуу байлаа. Гэтэл одоо хүмүүс номыг хаа сайгүй хаядаг болжээ. Үүнд сэтгэл маань өвдөн хаягдсан номнуудыг аврахаар шийдсэн юм.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших