19 хүүхэдтэй англи гэр бүлийн өдөр тутмын амьдрлаас... /гайхалтай/
Нийтэлсэн: 2017-06-09 04:57:41
Английн Daily Mail-д улсынхаа хамгийнүрийн заяатай хосын тухай бичжээ. Ноэль болон Сью Рэдфорд нь 19 хүүхэдтэй бол ирэх 9-р сард 20 дахь хүүхэд нь мэндлэх гэнэ. Эхнэр нөхөр хоёр өөрсдөө ч үрийн заяатайдаа гайхдаг гэжээ. Тэдний том нь болох Крис энэ жил 27 настай бол удаахь Софи 22, Хлоя 21, Жек 19, Даниил 17, Люк 15, Милли 14, Кэти 13, Жеймс 12, Элли 11, Эйми 10, Жош 9, Макс 7, Тилли 6, Оскар 4, Каспер 3, Халли 2-той агаад одоогоор хамгийн отгон нь болох Фиби нэг настай.
Энэ өнөр өтгөн гэр бүл 19-р зууны үед баригдсан байшинд амьдардаг. Өмнө нь хүүхдийн цэцэрлэг ажиллаж байсан байшинг 11 жилийн өмнө 240 мянган фунтээр худалдан авчээ. Олон хүүхэдтэй айлд яг тохирсон байшин гэнэ. Эхнэр нөхөр хоёр хоюулаа асрамжийн газрых. Гэхдээ багадаа үрчлэгдсэн. Энэ нь тэдний “төлөрхөг” бас хүүхдэд хайртайгийн нэг шалтгаан гэнэ.
Гайхалтай нь эхнэр нь ердөө 14-хөн настайдаа эхний хүүхдээ төрүүлж байжээ. Түүнээс хойш жил алгасалгүй төрж иржээ. Хэдийгээр олон хүүхэдтэй ч нэг ч удаа улсаас тэтгэмж туслалцаа авч байгаагүй гэдгээрээ эхнэр нөхөр хоёр бахархдаг. Байшингаа худалдаж авахдаа мөнгийг нь бүтнээр нь өгсөн байна.
Мөн энэ олон жилд нэг ч тавилга барааг зээлээр авч үзээгүй гэнэ. Тэд гэрлээд өөрсдийн талх нарийн боовны газраа нээжээ. Гэрийнхээ бүх орлогийг эндээс олдог. Нөхөр болон том хүүхдүүд нь бүгд хамт ажилладаг. Талхны газрын ажил өглөө 5 цагт эхэлдэг. Нөхөр нь талхны газраа нээж ажлыг нь эхлүүлээд 7,45 минутанд буцаж ирэн хүүхдүүдээ сургууль цэцэрдэгт нь хүргэдэг. Үүнээс өмнө хүүхдүүд хоёр ээлжээр өглөөний цайгаа уугаад амждаг. Таван хүүхэд дунд ангид, зургаан хүүхэд нь бага ангид сурдаг.
Хүүхдүүдээ гэр бүлийн микроавтобусаар зөөдөг. Эхнэр нь гурван багаа хараад үлддэг. Өдөр бүр тэрээр 9-12 цаг хүртэл угаалга хийж хувцас хунар угаадаг.
Сард 30 уур угаалгын нунтаг хэрэглэдэг. Олон хүүхэдтэйч гэр бүлийн хоолны төсөв нь тийм ч их биш. Эхнэрийх нь баталснаар сардаа 1200 фунт зардаг. Энэ нь долоо хоногт 300 фунт гэсэн үг. Хүүхдүүд нь өдөр бүр 9 литр сүү, 3 литр жүүс ууж таван том талх, 3 сагс өндөг иддэг.
Өдөр тутмын хоол нь үндсэндээ гоймонтой хуурга, шпагетти гэнэ. Ойр орчмын дэлгүүрийнхэн мах ногоон дээр тэднийхэнд тусгай хямдрал үзүүлдэг агаад бусад худалдан авагчид барьцдаггүй. Хүүхдүүдээ оройн 5-6 цагт сургуулиас нь авдаг. Хооллоод усанд оруулаад тус тусын ажлаа хийнэ.
Гурван багаа оройн 7 цагт унтуулдаг болс сургуулийнхан нь даалгавраа хийгээд 9-д орондоо ордог. Харин том хүүхдүүд болон эцэг эх нь 10 гэхэд унтдаг. Маргааш нь энэ хэмнэлээрээ ахиад үргэлжилдэг гэнэ.
НУУЦ.мн
Гайхалтай
TOLORHOG HOS GEJ YU BALAIRAAD BICHEED BGAA HODOONII MAL VE MAL TOLLODOG GEDEG BOLOHOOS HUN TOLLODOGGUI MONGOL HELIIG OORIINHOO JIJIGHEN TARHIARAA HEMJEED ZOHIOCHIH YUMAA MONGOL HELNII UGSIIN BAYLAG TOLORHOG GEDEG UGNEES OOR UG OLDOHGUI BAINA UU HODOONII MANGAR MALAA
xaxa ene neg uuriin tamtagiig haraad bgarai gegeeleg medeeg byatshan omhii tarhi ni bolovsruu;j chadahaa baisan heruuliin buzaraa chi ovoo emee chin hun gedeg amitan ur Toloo hairlaj yavdag amitan .gej yarij bhig sonsogui yu xaxa iim ch m*** baih gej