Ууртай швед жуулчин Болгарын зочид буудлын үйлчлэгчийг ганц өшиглөөд нам унагажээ /бичлэг, зэрлэг/
Нийтэлсэн: 2017-06-09 01:46:05
.jpg)
Энэ явдал Болгарт болжээ. 54 настай швед жуулчин Георг Ральф Самберг буусан буудлынхаа үйлчлэгч болох 64 настай болгар эмэгтэйг нүүрэнд нь ганцхан өшиглөөд нам унагажээ. Хохирогчийн дараа нь мэдүүлснээр тэрээр жуулчнаас юу хүсэж байгааг нь англиар хальт мөлт л асуусан гэнэ. Үүнийхээ хариуд нүүрэндээ өшиглүүлжээ. Харин догшин швед жуулчин өөрийгөө түргэн ууртай гар хөлөндөө бүлтэй хүн гэдгийг буудлын менежерт урьдчилан анхааруулсан гэж биеэ өмөөрчээ. Буудлын ажилтан үйлчлэгчид уур цухлыг нь хүргэх зүйл огт хийх ёсгүй байсан гэнэ. Тус улсын хуулиар швед жуулчинд хоёр жил хүртэл хорих ял оноох төлөвтэй байна.
NUUTS.mn
