Флоридад баривчлагдсан хүний махан идэштэн гурван эрийн гэрт нэгжлэг хийхэд ...
Нийтэлсэн: 2017-06-07 07:55:18
Энэ сарын 3-нд Флорида мужид цагдаа нар хүний махан идэштэн гурван махчинг үйлдэл дээр нь барьжээ. Тэдний хөршүүд нь байшингаас байнга сэжиг бүхий дуу чимээ гарах болсон тухайд цагдаад дуудлага өгчээ.
.jpg)
Цагдаа нарыг ирэхэд гурван каннибал эр байшингийнхаа подвальд, нэрт дуучин Эниягийн "Who Can Say" дууг тавиад хүний махан хоолоо зооглож байж таарчээ. Гурван махчин болох 62 настай Уильям Провост, 51 настай Деннис Рэтклиф, 36 настай Майкл Доре нарыг дор нь баривчилсан байна.
.jpg)
Нэгжлэгээр байшингийн хуучин эд хогшил хураасан өрөөнөөс хүний цогцосны үлдэгдэл олжээ.
.jpg)
Хөргөгчнөөс нь хүний 7-8 дотор эрхтэн мөн цул мах гарч иржээ.
.jpg)
Мөн подвальд нь хүний цогцосыг эвдэж янзалдаг олон тооны хутга заазуур олдсон байна.
.jpg)
Гурван каннибал хүний махыг ядаргаа тайлдаг, стресс дарамтыг бууруулдагаас гадна чихрийн шижин өвчнийг эмчилэх ид шидтэй гэжээ. Тэд голдуу орон гэргүйчүүд болон тэнэмэл хүмүүсийг байшиндаа мэхлэн авчирч хөнөөгөөд төхөөрч махыг нь хэрэглэдэг байсан байна.
NUUTS.mn
