Хувийн мөрдөх товчооны босс хатагтай нөхрөө араар нь тавьж сүй тавьсан залуугийн толгойг эргүүлсэн ч ... /14+/
Хүн бүр хийсэн нүгэл, хуурсан итгэл, хөсөр хаясан итгэлийнхээ төлөө золиос төлдөг. Хэдхэн жилийн өмнө Ребекка Жейн гэдэг 32 настай, хоёр ч хүүхдийн эх энэ эмэгтэй Британи даяар нэртэй нэгэн байлаа.
Өмнө нь үл хөдлөх хөрөнгийн даруухан зуучаар ажилладаг байсан тэрээр гэнэтхэн The Lady Detective Agency гэдэг хувийн мөрдөх товчоо байгуулсан нь гуравхан жилийн дотор нэрд гарсан.
Тэрээр жирэмсэн үед нь өөрийг нь хуурсан анхны нөхрөө мөрдөн дурантай дагаж байгаад энэ “салбар” луу хальтиран оржээ.
Гэтэл хувийн мөрдлөг нь жинхэнэ өөрийнх нь авьяас чадварт тохирох ажил байж таарчээ. Голдуу эрчүүдээс бүрдэх мөрдөн товчоо нь үндсэндээ гадуур явалддаг нөхрүүд, араар тавьдаг эхнэрүүдийг мөрддөг. Мөн найз залуу/бүсгүйчүүдийг ч мөрдөх ажиллагаа явуулдаг байв. Гэр бүлээс гадуур явалдсан хэд хэдэн том хэргийг амжилттай мөрдөж илрүүлсний дараа Ребеккагийн товчоо нэрд гарсан.
Улмаар өөр хотуудад ч салбараа нээж хуурамч эхнэр/нөхрүүдээс гадна зээл аваад зугтагсад төдийгүй бүр алдагдсан нохой муурыг хүртэл олж өгдөг болжээ. Эхний нөхөр нь өөрийг нь араар тавьсаныг мөрдөж илрүүлсний дараа тэрээр 2014 онд ахин гэрлэсэн. Гэтэл саяхан хувийн мөрдлөгийн “од” хатагтай өөрөө бүтэн жилийн турш нөхрөө араар нь тавьж байсан нь илэрчээ. Бүр гэрлэхээр сүй тавиад байсан залуутай явалдаж байсан байна.
Ребекка мөрдөх ажиллагааны арвин баялаг туршлага дээрээ үндэслэн нууц амрагтайгаа маш нууц байдалд уулзаж ул мөрөө сайн баллаж явсан ч баригдах өдөр иржээ. Тэрээр өөрийн үйлдлээ маш энгийнээр тайлбарласан.
-Би сахиусан тэнгэр шиг эмэгтэй биш. Гэхдээ амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалаар дүүрэн хүмүүс араар тавьдаггүй гэдгийг л хэлж чадах байна. Би нөхрөө араар нь тавьсандаа гэмшиж харамсаж байна. Гэсэн ч өмнө нь би хууртагдахын зовлонг хангалттай амссан шүү дээ ...
Түүний нууц амраг залуу нь сүй тавьсан байсан ч Ребекка өвөртөө оруулж авчээ. Энэ залуугийн ачаар л жинхэнэ хайр гэдгийг мэдэрсэн гэнэ. Ингээд өнгөрсөн оны сүүлээр хувийн мөрдөгч хатагтай нөхрөөсөө салж харин нууц амраг нь сүйгээ цуцалсан. Олныг шуугиулсан хоёр нэг гэрт орсон ч саяхан тэд салжээ.
НУУЦ.мн