Нууц мэдээллийн уурхай

“Нийслэлийн боловсрол – 2020 ” дэд хөтөлбөр батлагдлаа

Нийтэлсэн: 2017-06-05 06:09:12

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн  81 дүгээр тогтоолоор “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр батлагдлаа. Хөтөлбөрийн үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлохын тулд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн ЕБС, СӨББ, насан туршийн боловсролын төвийн удирдлага, багш нарын 97,3 хувийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг, Стратеги академи, нийслэлийн Боловсролын газраас хамтран 2016-2017 оны хичээлийн жилд зохион байгуулсан түүвэрчилсэн судалгааны нэгдсэн дүн, дүгнэлт, зөвлөмж, нийслэлийн Боловсролын газрын даргын А/91 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн СӨБ, бага, дунд боловсролын өнөөгийн байдалд хийсэн “SWOT” шинжилгээний тайлан, боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийх чиглэлээр зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг хэлэлцэх ажлыг тус тус зохион байгуулсан болно.

“Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр нь сургалтын орчин, чадварлаг боловсон хүчин, боловсролын чанартай үйлчилгээ гэсэн 3 чиглэл, 5 зорилтын хүрээнд 63 ажил үйлчилгээг хэрэгжүүлэх юм.

Дэд хөтөлбөр нь:

  • Хавсралт 1: Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа
  • Хавсралт 2: Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр
  • Хавсралт 3: Хэлэлцүүлгийн саналын багц товъёог
  • Хавсралт 4: Нөлөөллийн урьдчилсан үнэлгээ
  • Хавсралт 5: Шалгуур үзүүлэлтийн хүснэгт
  • Хавсралт 6: Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

зэргээс бүрдэх бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 225 сургууль, 623 цэцэрлэг, 8 насан туршийн боловсролын төвүүдийг хамран хэрэгжинэ.

“Нийслэлийн боловсрол – 2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

  • Нийслэлийн бүх сургууль 2 ээлжинд бүрэн шилжиж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувь эрс нэмэгдэнэ. “Нийслэлийн сургууль”, “Нийслэлийн цэцэрлэг” жишиг шалгуур үзүүлэлттэй болж сургуульд “Монгол зан заншил, соёлын төв”, цэцэрлэгт “Эцэг эхэд зөвлөгөө өгөх төв” байгуулагдана.
  • Багш, боловсролын ажилтны мэргэжил, ур чадвар, ёс зүйн хандлагыг сайжруулахад дэд хөтөлбөрийн зорилго чиглэгдэнэ. Мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг нэмэгдүүлж, 100% мэргэжлийн багшаар хангана. Багшийн ёс зүйн чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөмж гаргана. Нийслэлийн багшийн эрхэмлэх зүйлийг түгээн дэлгэрүүлнэ. Гадаадад мэргэжил дээшлүүлэх, олон улсын шилдэг мэргэжилтнийг урих, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх замаар удирдах ажилтны мэргэжил, ур чадварыг дээшлүүлнэ.
  • Тусгай хэрэгцээт боловсролын төв байгуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулж, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулна.
  • Мөн ЕБС-ийн байршил, бүтэц хэв шинжийг боловсронгуй болгох замаар сургуулийн хүртээмж, орчин нөхцөлийг сайжруулна.
  • Сургууль цэцэрлэг бүрээр судалгаа гарган, гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, хурд сааруулагчтай болгож, хүүхдийг зам тээврийн осол, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлнэ.
  • Төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг цахим системд шилжүүлнэ. Цэцэрлэгийн хүнсний цахим захиалгын систем нэвтрүүлж, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, хадгалалтын тогтолцоог боловсронгуй болгоно.
  • Олон улсын хөтөлбөрт сургуулийн тоо нэмэгдүүлж, ЕБС-уудад “Ухаалаг анги” кабинет, лаборатори, робот, тоног төхөөрөмж цахим болон сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулна.
  • Боловсролын удирдлага, багш сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хөдөлгөөнт эрүүл амьдралын хандлагыг төлөвшүүлнэ. Монгол ахуй, үндэсний бахархал, эх түүх соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэх замаар хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшлийг дэмжсэн нэгдсэн аян өрнүүлнэ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн боловсрол–2020” хөтөлбөрийг баталснаар нийслэлийн иргэдийн хүсэн хүлээж буй боловсролын чанартай, хүртээмжтэй үйлчилгээг шуурхай хүргэх бодлогын баримт бичигтэй болж байгаа бөгөөд эн тэргүүнд захын хорооллын сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал, боловсролын салбарын багш ажилтнуудын хариуцлага, багш нарын хөгжил, нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах  болно” хэмээн онцлов гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших