Согтуугаар жолоо баригсадыг моргод ажиллуулах журам гаргажээ
Нийтэлсэн: 2017-06-02 07:44:50
Тайландад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо баригсадаас болж гарах ослын хэмжээ жил ирэх тусам ихсэх болжээ. Хэдийгээр иймэрхүү зөрчил гаргагсадад оноогдуулах ял шийтгэлийн хэмжээг нэмж байгаа ч олигтой үр дүн гарахгүй байгаа тул шийтгэлийн өвөрмөц хэлбэрийг бодож олжээ. Өдгөө энэ төрлийн хэрэгт шийтгэгдэгсэд ялаа эдлэхээс өмнө нэг сар моргод хар ажил хийх журамтай болжээ. Тэднээр талийгаачдын цогцосыг зөөлгөх ажлыг хийлгэх гэнэ.
НУУЦ.мн