Нууц мэдээллийн уурхай

БСШУСЯ-ынхан “даварсан” юм бол Т.Ганди очсон нь дээр...

Нийтэлсэн: 2017-06-02 03:00:01

Энэ яамны сайд “зөөлөн” Ж.Батсуурь огцорлоо. Нам дотроо ч сулд тооцогддож явсан. Тийм ч учраас БСШУС-ын сайд болоход нь олон хүн гайхаж байсан. Ийм зөөлхөн хүн ардаа нэг нэг “асаалттай танктай” яамны даварсан түшмэдүүдийг дарж атгаж ажиллуулж чадаагүй биз. Огцорсон сайдын дуулианаар оодорсон түшмэдийн тухай шуугиулаа. Сайд явдаг тэд үлддэг л гэнэ. Сайддаа бус цаад эзэндээ захирагддаг л гэнэ. Сайд юм хэлэхээр эзэндээ шууд гүйж очиж ховлодог л гэнэ. Бас сайдынхаа нэр дээр ЗГХЭГ-д матаас бичдэг болж. Ёстой даварсан түшмэдтэй яам  очиж очиж хамгийн зөөлөн сайдад оногджээ. Сайд тэдний гарыг даасангүй өөрөө ойчиж. Өдгөө энэ яамны сайдад МАН-н удирдах зөвлөл УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын даргын зөвлөх Т.Ганди нарыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр болж байна. Даварсан түшмэдтэй яаманд яг таарах хүн нь “төмөр хатагтай” хэмээх Т.ганди юм. Харин дэргэд нь Ц.Цогзолмаа балчирдана. Хэдэнтээ УИХ-д сонгогдож сайд, элчин сайд гээд бэрх ажлуудыг хашаад үзсэн тэрээр ганцын зэрэг яамыг атгаад базаад бас ажиллуулахыг хэнээр ч заалгахгүй чадна. Тэгээд ч  төрийн албанд дөнгөж ороод оодорсон намын залуусдаа дургүйцдэг ахмад үеийн төлөөлөл. Т.Гандид яамных нь ТНБД, дэд сайд, газрын дарга хэний хүн байх нь хамаагүй. Ах дүүс нь мянгантаа шүдэнз зураад ч нэмэргүй. Шаардахаа шаардаж хийлгэхээ хийлгэж чадна. Яамдын түшмэд сайдаа дээрэлхээд сурсан бол өдгөө тийш нь дээрэлхүүлдэггүй хүнийг л явуулах хэрэгтэй.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. zochin /218.241.251.148/ 2017-06-02 18:02:39

    dandaa mongol hunee uzen yadna yamniihan dajguishuudee ajlaa hiij chaddag

  2. zochin /218.241.251.148/ 2017-06-02 18:02:59

    dandaa mongol hunee uzen yadna yamniihan dajguishuudee ajlaa hiij chaddag

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших