Нууц мэдээллийн уурхай

Сэрэмжлүүлэг : “Валиант арт” компаний алдатмал болор гэрлийн бүрхүүлийг хуурамч гэж гомдол гаргажээ

Нийтэлсэн: 2017-06-02 02:04:22

Иргэд тус компаниас худалдаж авсан 9 ширхэг гэрлэн бүрхүүл, 6 өрөөний цонхны хөшигний үнэ нийт 244 490 000 төгрөгийг буцаан нэхэмжилсэн байна. Тэд гомдолдоо “...Миний бие өөрийн гэр орноо тохижуулах зорилгоор "Валиант интериос" ХХК-аас гэрлийн бүрхүүл, хөшиг авахаар үзэж сонирхоход гэрлийн бүрхүүл, цонхны хөшигний зургийг каталогоос харуулсан. Захирал Елизабет Коппа нь гэрлийн бүрхүүлүүдээ Португал улсад үйлдвэрлэсэн, гар хийцийн алтадсан, уулын болор гэж, хөшгөө Итали даавуугаар хийгдсэн гэж танилцуулсан. Өөрөөр хэлбэл дээрх гэрлэн бүрхүүлүүдийг каталогоос танилцуулж захиалж болно гэсэн. Бид сайн чанарын үнэтэй эд зүйл худалдан авах гэж байгаа тул гэрчилгээ, тоо ширхэг, гарал үүсэл, өнгө загварыг тодорхойлсон бичиг баримтаа үзүүлж, гэрээгээ байгуулъя гэж хэлтэл ямар ч бичиг баримт үзүүлээгүй. Гэсэн ч каталоги зургаас харуулсан гэрлэн бүрхүүл, хөшгүүд таалагдсан тул  ажилтан Б.Оюунсүрэн болон захирал Елизабет Коппад 6 нэр төрлийн 9 ширхэг гэрлийн үнэ 205 890 000 төгрөг, 6 цонхны хөшигний үнэ 38 000 000 төгрөгийг үнийн саналын дагуу өгсөн. Үнийн санал дээр дурьдсан гэрлэн бүрхүүлүүдээс эхний дөрөв нь бэлэн байсан тул суурилуулсан. Суурилуулсны дараа 2 гэрлийн хэмжээ зөрсөн, дээрх 4 бүрхүүлд ямар ч дагалдах бичиг баримт ирээгүй. Үлдэх 4 гэрэл дээр бэлгэнд өгөх гэрлийг нэмж 5 гэрлийг хугацаа тохирч суурилуулахаар болсон. Гэтэл бидний сонгосноос хэмжээ өөр, өнгө үзэмж огт өөр гэрэл суурилуулсан. Мөн гал тогооны өрөөнд нэг хайрцагтай юм орхиод явсан ба дотор нь гэрэл байхгүй суурь төмөр байсан. Түүнийгээ 6-дахь гэрэл гэж тооцоод байгаа. Мөн араас нь гэрлийн болорууд нь ирнэ гэдэг. Тэгэхээр нэг үйлдвэрийнх гэхэд итгэл төрөхгүй байна. Учир нь гэрлийн суурь, болор чийдэн нь тусдаа байдаг гэдэгт итгэхгүй байна. Хөшигний хэмжээ, үнэ дээр тохирсон боловч хэмжээ нь захиалснаас бага, зарим нь сонгосон материалаар хийгдээгүй, түүнчлэн нэгж үнээ бидэнд мэдэгдэлгүй дураараа нэмсэн байсан. Хөшигний материал болон чимэглэлийг Итали улсад үйлдвэрлэгдсэн болохыг баримтаар нотлохоос татгалзсан. Тиймээс бид тус компанийн захирлын анхны хэлсэн шиг Португал, Италид үйлдвэрлэсэн эд зүйлийг худалдан авч байна гэдэгт итгэхгүй, сайхан гоё зураг үзүүлээд Эрээн, Хятадаас ирсэн эд зүйл нийлүүлж байгаа байх гэсэн сэтгэгдэл төрсөн. Гэрлийн бүрхүүл өгсөн хэмжээнээс зөрсөн талаар хэлэхэд сольж өгнө гэсэн, дахиад авчирсан нь мөн л зөрсөн, хэмжилт хийхэд 40-50 см зөрсөн, 2 том өрөөг тусгай зориулалттай, 45 градусын налуу хийнэ гэсэн ч тэгш таазныхыг хийх гэж байсан. Таазны гэрэл захиалсан байтал биднийг хуурч ханын зориулалттайг авчирсан. Болор, алтадсан бүрхүүл гэж хэлсэн боловч шил байсан, шинжээч болор биш гэдгийг нотолсон, одоог хүртэл сертификатгүй байгаа. Тэгээд ч шилэн бүрхүүл ийм үнэтэй байх ёсгүй. Хөшиг нь Итали улсынх биш, захиалсан хэмжээнээс богино хийсэн байснаас бид хүлээж аваагүй. Бүрхүүл Португалийнх гэчихээд Европ явж авчирсан, Хятад хивсэнцрийг Америкийн Нэгдсэн улсынх гээд санал болгосон. Бид таазны гэрэл захиалсан байхад хананы гэрэл суурилуулах гэтэл уртадсан.  Хэдийгээр дээрх гэрлэн бүрхүүлээс 4 ширхгийг суурилуулсан боловч 9 ширхэг гэрлэн бүрхүүл цуг цогц байж гэр маань гоё сайхан харагдах байсан. Үнэ хэмжээг дураараа өөрчилдөг, албан ёсны бичиг баримт үйлдэхээс татгалздаг учраас цаашид энэ компаниас худалдан авалт хийх нь эрсдэлтэй, ямар ч боломжгүй гэж үзэж байна.Иймд биднийг мэдээллээр буруу хангасан, эд хөрөнгө доголдолтой байсан, дагалдах бичиг баримтыг шаардаад байхад гаргаж өгөөгүй тул гэрлийн бүрхүүл, хөшигний захиалгын гэрээг цуцалж, төлбөрийг буцаан гаргуулж өгнө үү” гэжээ. Геологийн төв лабораторийн ТӨҮГ-ын шижилгэээний дүн, Инженер геодизи ХХК-ийн ¹Пг 2016/0134 дугаартай гэрлийн шилэнд хийсэн хэмжилтийн дүгнэлт, Стандарт хэмжил зүйн газрын сорьцын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн дүгнэлтээр худалдан авсан гэрлийн шил нь болор биш болох нь тогтоогдсон гэнэ. Тус компаний захирал хатагтай Елизабет Коппа нь “Bloomberg TV”-гийн “Ажил хэрэгч өглөө” нэвтрүүлэгт уригдан оролцож байсан.
 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших