Нууц мэдээллийн уурхай

Филиппиний Ерөнхийлөгч Клинтоны охиныг "Аав чинь Моника Левинскийтэй унтаж байхад чамд ямар байсан бэ” гэж тавлажээ /бичлэг/

Нийтэлсэн: 2017-06-01 04:03:18

Цахимд ертөнцөд Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутартье болон Америкийн Ерөнхийлөгч асан Билл Клинтоны охин Челси Клинтон нарын хэрүүл шуугиулж байна.  Филиппиний цэргийн том бүлэглэл өдгөө Исламын улсын дайчдын хяналтанд орсон Марави хотыг чөлөөлөх ширүүн тулаан хийж байна.

Лалын дайчдын бүрэлдэхүүнд өсвөр насныхан болон эмэгтэйчүүд олноороо тулалдаж байгаа аж. 

Ерөнхийлөгч Дутартье  эцсээ хүртэл эсэргүүцэх улайрсан дайснуудтай тулалдаж байгаа цэргүүдээ зоригжуулах гэж “Та нар юунд ч эргэлзэж тэнэгэлзэлгүй устга хяд. Хариуцлагыг нь би хүлээнэ. Хэн ч та нарыг яллахгүй буруутгахгүй шоронд хийхгүй. Хэрвээ гурван эмэгтэйг хүчирхийлсэн байх юм бол би хэргийг чинь даагаад гарна” гэж уриалсан нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Челсид огтхон ч таалагдсангүй.

Клинтоны охин өөрийн цахим хуудсандаа “Дутартье бол хүний эрхийг уландаа гишгэгч алуурчин этгээд, хүчирхийлэлд уриалагч” хэмээн бичжээ. Энэ нь бас эргээд Ерөнхийлөгчийн уурыг хүргэжээ. Тэрээр армийнхантай хийсэн уулзалтын үеэр “Би тэр хүүхэнд ганцхан юм л хэлнэ. Танай аав чинь Моника Левинский гээд Цагаан ордны хүүхнүүдтэй унтаж заваарч байхад чамд ямар санагддаг байсан бэ, аавынхаа өмнөөс ичдэг байсан уу” гэж асуун хариу барьжээ.

Мөн “америкчууд та нар шилэн байшинд амьдардаг тул болгоомжтой байсан чинь дээр шүү” гэж сануулжээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. Хаха /202.72.242.179/ 2017-06-02 16:21:33

    Гоё хариулт байна дутерто Чи шүү

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших