Нууц мэдээллийн уурхай

Хоёр настай хүүхдийн төрсөн өдрийг бусниулсан хөршөөс болж хоёр хүүхэд эмнэлэгт хүргэгджээ /бичлэг, аймшигт хөрш/

Нийтэлсэн: 2017-05-31 00:34:38

Флорида мужийн Порт Луйс хотод өнгөрсөн ням гаригт болсон хүүхдийн төрсөн өдрийн баярын үеэр осол гарч хоёр хүүхэд эмнэлэгт хүргэгджээ. Тус хотын иргэн Дебора Ромеро охиныхоо хоёр насны төрсөн өдрийн баярыг хийж найз нөхөд болон хамаатнуудынхаа 10 гаруй хүүхдийг урьжээ.

Баярт зориулан хашаандаа хийлдэг хуванцар тоглоомон байшин босгосон гэнэ.

Гэтэл хүүхдүүдийг дотор нь тоглож байхад гэнэт байшингийн хий нь гарч бүх жингээрээ дээрээс нь даран унаснаас хоёр хүүхэд гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Дуудлагаар ирсэн цагдаа нар хэргийг шалгах үеэр гэрийн камерт Ромерогийн хөрш нь орж ирэн хийлдэг байшингийн хийн насосыг унтрааж байгаа нь бичигдсан байжээ.

60 настай хөрш өвгөн хүүхдүүдийн хэтэрхий чанга шуугилдаж дуу чимээ гаргаж байснаас ингэхэд хүрсэн гэжээ. Харин Дебора түүнийг дэлхий хамгийн муухай зантай бас аймшигтай хөрш гэж хэвлэлд ярьжээ. Мэндлэхэд дуугардаггүй, хөршийн холбоо харилцаа үүсгэхээс татгалздагаас гадна байнга хэрүүл маргаан дэгдээдэг гэнэ. Бас хүүхэд нохойг нь аз үздэг, намайг ганц бие ээж болохоор дандаа дээрэлхдэг гэж гомдоллосон байна. Өнгөрсөн зул сарын баяраар хашаандаа өлгөсөн гэрлэн чимэглэлийг нь тасдаад хаячихсан байсан гэнэ. Цагдаа аймшигт хөршид эрүүгийн хэрэг үүсгэжээ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших