Нууц мэдээллийн уурхай

Сүхбаатар аймгийн ”Дөрвөлж”-ийн захирал 800 саяын зээлийн төлөө Төрийн банкны экс орлогч Т.Дорждэрэмийн эмчилгээнд 25 саяыг “зээлүүлээд”...

Нийтэлсэн: 2017-05-30 02:36:11


Зээл “авсан”, “өгсөн” хоёр хээл хахуулийн хэрэгт унасан. Авсан өгсөн хоёр хоюулаа нэг нутгийн хашрууд гэнэ. Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэм нь Дарьганга сумын харъяат, аймагтаа арван жилийн сургуулиа дүүргэж банкны системд 25 жил ажилласан нэгэн.  Сүхбаатар аймгийн “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын захирал нь бас л наран ургах зүгийн унаган хүүхэд аж. Сүхбаатар аймгийн эрчим хүчний үйлдвэрт ерөнхий инженер, 2004 оноос “Дөрвөлж” –ийн гүйцэтгэх захирлаар томилогдож төрийн албанд 32 жил ажиллажээ. Мөн хоюулаа АН-ын гишүүн. Компаний захирал нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Хэрэг явдал өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн өмнө өрнөж сонгуулийн маргааш нь шахуу дуусжээ. 6-р сард банкны орлогч нь намын ажлаар болон банкны үйл ажиллагаатай танилцах гэж Сүхбаатар аймагт хоёронтоо ирсэн гэнэ. Бондын асар их мөнгийг мэддэг Төрийн банкны орлогч ирсэн нь бизнесийн хүрээнийхэнд бөөн шуугиан дэгдээсэн нь мэдээж. Компаний захирал болгон шахуу л уулзах гэж дугаарласан аж. Ийм хүсэлтийг “Дөрвөлж”-ийн Ц.Алтансүх ч гаргажээ. Энэ компани нь ус, дулаан, сувагжилтын үйл ажиллагаа явуулдаг ч барилгын салбар руу бас орсон байжээ. АН-ын Засаг дарга Ж.Батсуурь аймагтаа их бүтээн байгуулалт гэгчийг өрнүүлж барилгын салбарынхан ажил ихтэй байсан. Өмнөх дөрвөн жилд эрх баригчдын нүүрийг тагладаг аймаг нь Сүхбаатар байлаа. Хамгийн их барилга баригдсан, зам тавигдсан гэж байнга магтуулна. Жил дараалан шахуу улсын тэргүүний аймгаар шалгарсан. Барилга орон сууц барихаар олон иргэдийг газрыг хүчээр шахуу авсан. Чөлөөлөгдсөн газруудад барилгын компаниуд дайран орж “бүтээн байгуулалт” өрнүүлж байсан. “Дөрвөлж” ч үүнээс хоцорсонгүй.  2014 онд 4.5 км зам тавьж  1500 айлын орон суух барихаар болж газрыг нь чөлөөлж эхэлсэн. Мөн 280 айлын “Боловсрол” хороололыг гардан барихаар болжээ. Гэсэн ч эдийн засгийн байдал хүндэрснээс компани нь санхүүгийн хувьд муудаж эхэлжээ.  Засаг даргын өгсөн “ашгийн бус хэлбэрээр уг орон сууцыг барьж дуусга” гэдэг үүрэг даалгаврыг биелүүлэх гэж олон удаа зээл авсаар зээлэндээ баригдсан гэнэ.  Сүүлдээ 500 ажилчныхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрчээ.. Ийнхүү Ж.Батсуурийн өрнүүлсэн “их бүтээн байгуулалт”-ын үр дүнд овоо хэдэн барилга баригдсан ч  ч аймгийн төрийн болон олон нийтийн өмчит компаниуд нь эцэстээ дампуурах дээрээ тулсан байна. Компаниуд Засаг даргын гарын аяыг даасангүй туйлджээ. “Дөрвөлж” нь өмнө нь Төрийн банкнаас зээл авсан агаад ахин авахаар төлөвлөж байхад орлогч захирал нь Сүхбаатар аймагт иржээ. Ц.Алтансүх нь утсаар ярьсаар байгаад орлогч захиралтай уулзаж сонгуулийн ажлаар хоёр сар яваад ирэхэд нь компани нь өрөнд ороод цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэнийг хэлж зээл авахад туслахыг гуйжээ. Ийм гуйлтыг аймгийн Төрийн банкны салбарын захирал бас аминчлан хэлж “Боловсрол” хорооллын төслийг дэмжихийг хүсжээ.  Засаг дарга Ж.Батсуурь орлогч Хосбаярын хамт баригдсан барилгуудаа үзүүлээд барилгын компаниудыг нь дэмжихийг бас гуйсан байна.

Энэ бүхний дараа Төрийн банк 800 саяын зээл өгөх, харин зээл бүтээсний хариуд орлогч захирлын эмчилгээнд нь 25 сая төгрөгөөр туслах тохироо хийгдсэнээр зээл авах ажиллагаа гацаанаас гарчээ. Уг нь аймгийн салбарынхан 2015 оны жилийн эцсийн баталгаажсан тайлангаар алдагдалтай гарсан, их хэмжээний өртэй хэмээн зээл өгөхөөс татгалзах санал гаргасан байсан гэнэ. Гэсэн ч захирал Батчулуун нь “Дөрвөлж” –ийн удирдлагын дэргэд зээлийн эдийн засагчаа дуудаж зээл судлах зөвшөөрлийг төв банкнаас хурдан авах үүрэг өгчээ. Үүний дагуу материалыг нь бүрдүүлж эхэлсэн байна. Материал нь бүрдэж дуусаагүй байхад  захирал нь ахин дуудаж яагаад удаад байгаа юм, Төв банкнаас Дорждэрэм захирал ярьж байна гэж шавдуулжээ. Төв банк руу материал нь явсны дараахан зээл олго гэсэн шийдвэр ирж  2016 оны 7-р сарын 1-нд “Дөрвөлж”-д 800 сая төгрөгийн зээлийг өгчээ. Маргааш нь буюу 2-нд Ц.Алтансүхийг хөдөө явсан хойгуур хотоос Дорждэрэм олонтоо залгасан гэнэ. Ийнхүү зээл авах ажиллагаанд тусалсаны хариу болох эмчилгээний тусламжийн мөнгө өгөх ажиллагаа хэлжээ. Мөнгийг маш нарийн бодож төлөвлөсний дагуу бүр урагшаа хил гарган шилжүүлэг хийж хөрвүүлсний эцэст Төрийн банкны орлогч захирлын хамаатны дансанд орсон байна. Эхлээд “Дөрвөлж” компаний нягтлан 25 сая төгрөгийг компаниасаа бэлнээр гарган Мөрөн гэдэг хүний дансанд хийжээ. Тэр нь үнэндээ Эрээний валютын их гарын ченж Г.Хас гэгч өвөрмонгол байжээ. Гүйлгээний утгыг барилгын материалын үнэ гэсэн аж. Үүний дараа Төрийн банкны Замын-Үүдийн салбарын захирал эмэгтэй Эрээн гарч хөрвүүлээд 80 мянган юанийг бэлнээр авч өөрийн таньдаг Батсүрэн гэдэг ченжид өгч төгрөг болгосон нь 24,7 сая болжээ. Харин тэр мөнгийг Төрийн банкны Замын-Үүдийн салбараас хөөрөгний үнэ хэмээн Болд гэгчийн данс рүү хийжээ. Тэр нь орлогч захирлын хамаатан байсан. Ийнхүү ажиллагаа амжилттай явагдаж дуусжээ. Харин хахуулийн хэрэг сонгуулийн дараахан 2016 оны намар дэгдсэн. Орлогч захирал эмчилгээндээ хэрэглэх гэж хөөргөө л зарсан гэж мэдүүлсээр иржээ. Түүнийг цагдан хориход биеийн байдал нь эрс муудсан гэнэ. Харин Ц.Алтансүхийг Сүхбаатар аймагт байцаажээ. Энэ үед аймгийн ИТХ-д ижилхэн 16 суудал авсан МАН АН хоёр ид дайтаж байсан. Тэрээр өөрт нь үүсгэсэн хэргийг улстөрийн захиалгатай хэмээн эхнээсээ сүр бадруулжээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 3
  1. zochin /202.179.31.44/ 2017-05-30 22:54:00

    aimag oron ni ulsad udaa daraa ajillaaraa deeguur orsond B.Munhjarg*** ta yund buhimdsan yum b dee yamar aimgiig yamar bolgosnig uur aimag hotod unelegdeed bgaa yum navsaisan hugjilgui haranhui hotod bv*** tanid saihan bna uu denduu uls turjij bgaa yum bish uu uur ch buteltee ch yum shig

  2. bold /66.181.160.85/ 2017-05-30 23:32:07

    Iim bolohoor vhel ***datsg***gaad bdiin bnldaa***hiii

  3. bazar /66.181.160.35/ 2017-05-31 03:27:56

    idseeeeen naad hed chn aim***ar idsen

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших