Мелани Трамп Их-7 –гийн уулзалтанд “ланд”-ын үнэтэй жакетаар гангарчээ
Нийтэлсэн: 2017-05-29 12:34:29
Италийн Сицили хотод болсон их долоон гүрэн буюу Жи-7-гийн ууулзалтанд Америкийн тэргүүн хатагтай Мелани Трамп монголчуудын хэмжүүрээр ланд -570-ын үнэ хүрэх тансаг зэрэглэлийн жакетаар гоёжээ. Энэ тухай мэдээлсэн New York Post-д бичсэнээр тэргүүн хатагтайн өмссөн Dolce&Gabbana-гийн жакет нь 51,2 мянган доллар буюу монгол мөнгөөр 100 сая гарсан үнэтэй аж. 3D-Flowers гэдэг энэ загвар нь алдарт брендийн 2017 оны намрын коллекцид оржээ. Одоогоор худалдаанд гаргаагүй тул Мелани энэ загвараар гангарсан анхны эмэгтэй болсон тухай Стефано Габбана Instagram дахь цахим хуудсандаа бичжээ.
NUUTS.mn