Нууц мэдээллийн уурхай

Хүчил цацуулсан эмэгтэйд гэрлэх санал тавьсан залуу олны сайшаалыг хүртжээ /бичлэг, сэтгэл хөдөлгөм/

Нийтэлсэн: 2017-05-29 05:40:59


Таван жилийн өмнө хүчлээр түлүүлж нүүр нь хүн харахын аргагүй болж өөрийгөө энэ дэлхийн хамгийн золгүй эмэгтэйд тооцож байсан 26 настай Лалита Бен Банси өдгөө хамгийн аз жаргалтай бүсгүй болжээ. Учир нь 27 настай  Рави Шанкар гэдэг залуу түүнд гэрлэх санал тавьж саяхан хурмаа хийсэн байна. Хуриманд нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн нэг, Болливудын алдарт жүжигчин Вивек Оберой ирж хүчилд түлүүлсэн нүүртэй эмэгтэйг эхнэрээ болгож авсан залуугийн сайхан сэтгэлийг магтан сайшаасан байна. Мөн хүчлийн дайралтанд өртөж эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон олон эмэгтэй иржээ.

Энэтхэгт эмэгтэйчүүд рүү хүчил цацах нь олонтоо гардаг. Лалита Бен Банси нь 2012 онд хүчил цацуулж гоо сайхнаа эгнэгт алдсан. Гайхалтай үеэл эгч нь хурим болохоос ердөө тавхан хоногийн өмнө нүүр лүү хүчил цацаж ийнхүү зэрэмдэглэжээ. Сүйт бүсгүй нь гоо сайхнаа алдсан тул хадам болох тал нь гэрлэлт хуримыг цуцалсан. Хөөрхий бүсгүй 17 удаа хагалгаа хийлгэсэн ч нүүрний төрх нь үүнээс илүү сэргэсэнгүй. Лалита Бен Банси нөхөртэйгээ утасны дугаар андууран залгаад танилцжээ. Удалгүй тэд утсаар харилцдаг болсон байна.

Ийнхүү харилцаа гүнзгийрэх үед бүсгүй хүчлээр түлүүлсэн гэдгээ хэлэхэд залуу тун тайван хүлээж авчээ.
-Би гадаад төрхөнд нь татагдан гэрлэсэн хүмүүс дорхноо салдагыг олонтоо харсан. Сүйт бүсгүйн маань нүүр царай миний санааг огт хувиргаагүй. Лалита маш сэтгэл татам эмэгтэй. Би анх дууг нь сонсоод л дурласан-

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших