Туслахдаа дээрэнгүй хандаж байгаа Өмнөд Солонгосын улстөрчийн бичлэг цахимд шуугиан тарьлаа
Өмнөд Солонгосын парламентэд БН намаас сонгогдсон Ким Мусоны энэ бичлэг цацагдсан даруйдаа Азид шуугиан тарьлаа. Тэрээр бусад гишүүдийн хамт Японд хийсэн ажлын айчлалаасаа буцаж ирж байгаа гэнэ. Түүнийг нисэх буудалд туслах нь угтаж авч байна. Гайхалтай нь эрхэм гишүүн гуай туслахаа хүн гэж тоож мэндлэлгүй дугуйтай чемодонаа харалгүй шахам гүйлгэж байгаа нь бичлэгт гарчээ. Тус улсын парламентийн гишүүд туслах нартайгаа дээрэнгүй харьцдаг ердөө цүнх чемодон баригч, хаалга үүд нээгчид мэтээр үздэгээрээ нэртэй гэнэ.
НУУЦ.мн