Нацистын удирдагчдыг цаазалсан Жон Вүүдс цахилгаан сандлаа шалгах гээд тогонд цохиулж амиа алджээ
Нийтэлсэн: 2017-05-25 04:40:31
1945 онд Нюренбергийн шүүх хурлаас дээд хэмжээ өгсөн нацистын гэмт хэрэгтнүүдийн цаазын ялыг гүйцэтгүүлэхээр Америкаас туршлагатай мэргэжилтэн Жон Вүүдсыг урьсан. Цааз гүйцэтгэгч тэрээр сайхан сэтгэлтэн хэмээн алдаршсан байлаа. Тэрээр цааз авсан ялтнуудтайгаа эцсийн мөчийг нь хүртэл хүндэтгэлтэй харьцдаг, дүүжилсэн хүнийхээ зовлонг түргэсэх гэж үсрэн биенээс нь дүүжлэгддэг нэгэн байсан. Техасд ажиллах хугацаандаа нийтдээ 300 дээд хэмжээг маш сайн гэсэн үнэлэлтээр гүйцэтгэсэн. Вүүдс 1946 оны 10-р сарын 16-нд Нюренбергийн шоронд ирж дайны гэмт хэрэгтэн хэмээн яллагдаж дээд хэмжээ авсан Геринг, Риббентроп, Кейтель, Кальтенбруннер, Йодья, Заукель, Штрайхер, Зейс-Инкварта, Франк, Фрики Розенберг нарын ялыг гүйцэтгэх үүрэг авчээ.
Цаазын ялыг хотын шоронгийн спорт зааланд гүйцэтгэхээр бүхнийг бэлдсэн бөгөөд Вүүдс өөрөө бэлтгэл ажлыг гардан удирдаж хийлгэжээ. Хамгийн эхлээд Герингийг цаазлах ёстой байсан ч тэрээр шоронгийн камерт хор ууж амиа хорлосон. Капсультай цианит калийг эхнэр нь хагацлын үнэсэлтийн үеэр амаараа дамжуулан өгсөн гэдэг.
Вүүдсийн гаргасан төлөвлөгөөг үндэслэн гаргасан удирдамжийн дагуу 10 ялтныг 103 минутанд багтаан цаазлахаар тогтжээ. Ажиллагаа шөнийн 00 цагт эхэлжээ. Гайхалтай нь нацистын удирдагчид нэлээд амь бөхтэй хүмүүс байжээ. Риббентроп дүүжлэгдээд 10 минут амь тэмцэн савласан бол Йодль 18, Кейтель бүр 24 минутын дараа л амь тавьсан байна.
Иймээс ажиллагаа төлөвлөсөн хугацаанаасаа 45 минут хэтэрчээ. Сүүлдээ Вүүдс өөрийн шалгарсан аргаа хэрэглэн шууд үсэрч дүүжлэгсэдийн биенээс тэвэрч хамт савлаж гарчээ. Цаазын ял гүйцэтгэсний дараа эмнэлгийн тусгай комисс цогцос бүрд үзлэг хийж оршуулахаар Мюнхен лүү явуулжээ.
Вүүдс ч Америкдаа эргэн ирж Техасын төв шоронгийн цаазын гүйцэтгэгчийн ажлаа үргэлжлүүлсэн байна. Тэрээр 1950 оны 6-р сарын 21-нд ээлжит дээд хэмжээ гүйцэтгэх бэлтгэл ажлын үеэр цахилгаан сандлаа шалгаж байгаад тогонд цохиулж амиа алдсан.
НУУЦ.мн