“UB CITY” зочид буудлын 969 тоот өрөөнд мөрийтэй тоглож байсан эрчүүдийн дунд 50 орчим насны эмэгтэй байжээ
Нийтэлсэн: 2017-05-25 02:05:26
.jpg)
Манайд нууцаар мөрийтэй тоглох нь хавтгайрсаар байна. Сүүлдээ эмэгтэйчүүд хүртэл тоглодог болжээ. “UB CITY” зочид буудлын 9 давхарт байрлах 969 дугаартай өрөөнд ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч читон ашиглан мөрийтэй тоглосон гэх хэрэг гарсан. Цагдаа нар тэднийг үйлдэл дээр нь барьсан гэдэг. Уг өрөөнд ороход теллерээс гадна таван эрэгтэй нэг эмэгтэй тоглож байсан гэнэ. “Сүнжин гранд” зочид буудлын менежер Р.С, “Назарин андууд” компаний захирал С.Б болон Ц.М, М.М нарын эрэгтэйчүүдээс гадна 50 гаруй насны эмэгтэй байсан аж.
.jpg)
Теллерээр нь Хулан гэдэг бүсгүй ажиллажээ. Тэрээр “...UB CITY зочид буудлын 9 давхарт гарч 969 тоот өрөөнд очиход 1 эмэгтэй болон 4 эрэгтэйн хамт ширээн дээр тойроод суусан, читоноор хөзөр тоглоод сууж байсан. ...Би теллер хийж хөзөр тараасан. ...Техас покер гэдэг хөзөр тоглосон. Тухайн үед тоглож байхад хар алаг читоныг 2000 төгрөг, бусад өнгийг 1000 төгрөгөөр бодож үнэлж байсан ...” гэж мэдүүлжээ. Хоногийн 280 мянгын өрөөг авсан байсан гэнэ. Харин цагдаагийнхан үйлдэл дээр нь барьсан нь мэдээлэл шуурхай очсоныг харуулж байна. Тоглоом 18 цагийн үед эхэлсэн гэгдэж байгаа бол цагдаа нар ердөө цагийн дараа л иржээ. Энгийн хувцастай хоёр цагдаа рейсетшинээр хаалгыг тогшуулж ороод л баривчилан бүгдийг нь авч явжээ.
NUUTS.mn

Kkkk aihtar yum boljee gants*** mayngaartogloj baihad cvr bolood