АТГ-ын ахлах мөрдөн байцаагчийн аавын гэрийн нууц бункерийг олж нээхэд ...
Нийтэлсэн: 2017-05-24 10:07:18
Гарсан зүйл нь олон нийтийг бүрэн цочролд оруулжээ. Таджикстаны АТГ-ын ахлах мөрдөн байцаагч Фирдавс Ниёзбадаловын гэрээс илрүүлсэн нууц бункерээс олон шуудай доллар, уутаар дүүрэн алт мөнгө үнэт эдлэл болон хамгийн сүүлийн загварын зургаан жийп машин гарч ирсэн тухай тус улсын «Ахбор» сонинд мэдээлжээ.
.jpg)
Прокурорын тусгай албаны ажилтнууд Бустон хэмээх хотод байдаг ахлах мөрдөн байцаагчийн эцгийн гэрт энэ сарын 16-нд нэгжлэг хийсэн байна.
.jpg)
Эцэг Абдугаффор Ниёзбадалов нь тэтгэвэрт гарахаасаа өмнө Согдийн хязгаарын прокуророор ажиллаж байсан гэнэ. Прокурорын газрын мэдэгдсэнээр Фирдавс Ниёзбадалов нь мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээн эцгийнхээ гэрийн нууц бункерийг өөрөө зааж өгөхөөр болжээ.
.jpg)
Хүүгээ прокурорын тусгай ажилтнуудыг дагуулан ирэхэд эцэг нь юу ч дуугараагүй гэнэ. Харин ээж нь уурлаж хашгичин ажилтнууд дайрч нэгжлэгт саад хийх гэж оролджээ.
.jpg)
Тэрээр бункерээс гарч ирсэн мөнгө алт үнэт эдлэлийг гэр бүлийх нь удам дамжсан хөрөнгө гээд ажилтнууд руу ус шороо цацжээ.
.jpg)
Нэгжлэгээр олдсон мөнгө үнэт эдлэл машинуудыг бункерээс татан гаргахыг тэр хавийн иргэд бөөнөөрөө ирж үзэж нүдээ хужирлажээ. Прокурорынхон мөн ахлах мөрдөн байцаагчийн ах, Худжанд хязгаарын прокурор Алишер Ниёзбадаловын гэрт нэгжлэг хийж их хэмжээний бэлэн мөнгө үнэт эдлэл хураан авсан байна.
NUUTS.mn

hairan ym
manaihan turiin hulgaich nariig sh***gahad bas iimerhuu zuils garch irene dee shudraga tur zasag baidagsan bol udiid sh***gaj huraagaad buh gadaad uruu tuluud sanaa amar suuj baigui yu ard tumen uls oronoo idej tsulumsun luivarchdiig yah ve teneg tsariulaad ugleed haraad suuj baih uu ***aan