Нууц мэдээллийн уурхай

Г.Сэрээнэндоржийн “Жаст”-ын Ш.Батхүүд бичиж өгсөн 4 сая долларын вексель Д.Жигжиднямааг 6,6 тэрбум төгрөгийн өрөнд унагажээ

Нийтэлсэн: 2017-05-24 00:59:59


“Ирлээ үзлээ хийлээ” гэдэг пиартай төмөр замын дарга Д.Жигжиднямаа өдгөө “ирлээ үзлээ уналаа” гэдэг болж байна. Эрүүгийн хэрэгт холдбогдогсодоор багаа бүрдүүлсэн гэх эрхэм дарга өмнөх удирдлага Г.Сэрээнэндоржийн 2013 оны 2-р сарын 18-ны өдөр бичсэн дөрвөн сая долларын, жилийн 12 хувийн буюу 380 мянган долларын хүүтэй, 285 хоногийн хугацаатай, энгийн векселийн төлбөрийн үлдэгдэл  болох 3,6 сая доллар буюу 6,6 тэрбум төгрөгийн асуудлыг ашигтайгаар шийдэж чадалгүйгээр төмөр зам өрөнд унажээ. Ийнхүү “Жаст”-ын хүүгийн балгаар Г.Сэрээнэндоржийн оролцоотойгоор төмөр зам нь “Эрдэнэт” –ийн араас орж асар их хэмжээний төлбөр төлөх нь тодорхой болсон. Х.Бадамсүрэн гадаадын банкинд 50 саяыг төлөх болох Д.Жигжиднямаа нь дотоодын Төрийн банкинд 3,6 сая доллар төлнө. Энэ нь эдийн засгийн хямралын үед асар их мөнгө юм. Үйл явдлыг эхнээс нь өгүүлэхэд 2006 оноос эхлэн “Жаст” төмөр зам хоёр түлшний наймаа хийж эхэлсэн. Хоёр байгууллагын хооронд өр үүссэн. Энэ өрийг “дарахын” тулд тухайн үеийн удирдлага Г.Сэрээнэндорж нь Ш.Батхүүд төлбөр төлөх баталгаа болгон 10,5 сая долларын гурван векселийг бичиж өгчээ.

Ингээд л “Жаст групп” -ын захирал Монголын ямар ч банк шүлсээ гоожуулахаар гурван цаастай болсон байна. “УБТЗ”  нь гурван векселийнхээ хоёрыг нь яаж ийгээд төлж барагдуулсан тул өдгөө хэрүүл зөвхөн дөрвөн сая долларынх дээр л гарсан. Ш.Батхүү векселээ аваад тэр өдрөө л  тухайн үеийн Хадгаламж банкинд худалдсан. Тэр үедээ мөнгөтэй байсан тус банк вексельд заагдсан дөрвөн сая  долларыг “Жаст групп”-д төлсөнөөр  УБТЗ хуулиараа өрнөөсөө чөлөөлөгдсөн ч  эргээд хуулиараа “Хадгаламж” банкинд өртэй хоцорсон. Гэтэл гэнэтхэн “аз” тохиож “Хадгаламж” банкны төлбөрийн чадвар муудсан тул Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Эрх хүлээн авагч нь Төрийн банктай гэрээ байгуулж зарим активыг пассивыг шилжүүлэхэд Г.Сэрээнэндоржийн дөрвөн сая долларын вексель шинэ эздийн мэдэлд очжээ. Гэхдээ энэ зуур хоёр хашир гар хумхиж зүгээр суугаагүй аж.  Өдгөө Төрийн банкныхан тэр хоёрыг хуйвалдсан гэдэг. Хадгаламж банк дампуурсныг далимдуулан векселийн хугацаа дуусаагүй байхад шилжүүлэг, хийсэн гуравдагч этгээдэд дамжуулан бичилт хийсэн гэх шалтгаанаар векселээ хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Гэхдээ хамгийн гол үндэслэл нь төлбөрийн дөрвөн сая долларын талаар “Жаст Групп”  төмөр зам хоёр нь эвлэрсэн, мөн дахин тооцоо хийхэд төмөр зам өглөггүй гарсан гэх баримт байжээ. Ингээд шүүх Г.Сэрээнэндорж, Ш.Батхүү хоёрын талд шийдвэр гаргасан нь Төрийн банкыг бажгадуулжээ. Тэр дор нь АТГ-д өгөөд эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Мөн дээд шатны шүүхэд нь давж заалдаад векселийг хүчингүйд тооцсон захирамжийг нь цуцлуулж чаджээ. Улмаар Төрийн банк дахь төмөр замын дансыг ханаандаа аван мөнгө орж ирэхийг нь хүлээгээд суучихсан байна. Энэ үед төмөр зам том алдаа гаргаж Солонгос руу шилжүүлэх шатахууны төлбөрөө өртэй банкны дансандаа оруулж ирсэн гэнэ. Засгийн газрын шийдвэрээр хоёр хөршийн хараат байдлаас гарахын тулд Солонгосоос шатахуун авахаар болсон. Ингээд хамгийн их түлш хэрэглэдэг гэдгээр нь төмөр замыг сонгожээ. Гэтэл замын “ухаалаг” дарга нар нь дөрвөн сая долларын өртэй гэдгээ мэдсээр байж Төрийн банкаар дамжуулан шилжүүлэг хийх гэж “тэнэгтжээ”.

Харин  банкныхан мөнгө орж ирэнгүүт нь векселийн төлбөрт гээд шатахуунд зориулсан 721 мянган долларыг нь шууд суутгаад авчихсан аж. Долларын дансанд ердөө 95-хан цент үлдээсэн гэдэг. Тухайн үед төмөр замыынхан шатахууны хараат байдлаас гарах гэсэн засгийн ажлыг унагалаа хорлолоо хэмээн бөөн сүр болсон ч тоох газар гарсангүй. Дөрвөн сая долларын вексель бичиж өгчихөөд араас нь анхаараагүй төмөр замын удирдлагыг ойлгоход тун бэрх. Векселийн тухай хуулиар вексель нь гурав дамжиж бичилт хийж болдог. Гэтэл төмөр замын вексель зургаан удаа зарагдаж арилжааны хөгшин морь шиг наймаалагдсан.  “УБТЗ” ХНН-ээс “Жаст групп”  руу, “Жаст групп”-ээс  “Хадгаламж банк” руу , “Хадгаламж банк”-иас дахин “Жаст групп” руу, эргээд  “Жаст групп”-ээс  дахин “Хадгаламж банк” руу, “Хадгаламж банк”-иас эрх хүлээн авагч, эрх хүлээн авагчаас “Төрийн банк” руу гэх мэтээр бичилт хийгджээ. Төрийн банк төмөр замын данснаас 721 мянган доллар “дээрэмдсэнээ” өөрийгөө хамгаалсан, төлбөрөө авахын тулд аргагүй хийсэн үйлдэл гэдэг. Энэ зуурт Г.Сэрээнэндорж Ш.Батхүү нар нь өөрсдөөсөө зайлуулах зорилгоор нэг удаа шүүхдсэнийг эс тооцвол асуудлыг асуудлыг  шийдэх талаар ямар ч ажиллагаа хийгдсэнгүй. Харин  “УБТЗ” ХНН-ийн санхүү эрхэлсэн орлогч.Даваапил нь Г.Сэрээнэндоржид холбогдох эрүүгийн хэрэгт байгууллагаа  төлөөлөн оролцохдоо “Жаст Групп” -д ямар нэгэн байдлаар өргүй, харин Г.Сэрээнэндоржийн бичсэн векселийн улмаас Төрийн банкинд 4,3 сая долларын өртэй байгаа нь төмөр замд  хохирол учруулах гээд байна гэж мэдүүлсэн байдаг.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших