Оюутолгойн эздийн өвөг дээдсийн Ирландад үүсгэсэн Аугаа Өлсгөлөнгийн тухай та мэдэх үү...
Нийтэлсэн: 2017-05-23 13:47:59
Дэлхийн түүхэнд улстөрийн зорилгоор зориуд зохион байгуулсан өлсгөлөнгийн эхэнд Сталины Украйнд тулгасан Голодомор, Их Британы Ирландад үүсгэсэн Аугаа өлсгөлөн бичигддэг. Энэхүү хөшөөнүүдийг Дублинд босгосон тэрхүү аймшигт он жилүүдэд амиа алдагсадад зориулсан босгосон юм.
Яс арьс болсон хүмүүс хувцасны сэг нөмрөн арай ядан алхалж байна. Зарим нь үхсэн хүүхдээ мөрлөн алхана.
Тэдний нүүр царай нь цөхрөл аймшиг, гунигаар дүүрчээ. Араас нь үхэгсэдийх нь махыг зулгааж зоолсон ноход даган бэдрэнэ.
Энэ бол ургац алдсанаас бус харин Их Британий зэнт гүрний англисаксуудаас харьяанд нь байсан буурай оронд зориуд санаатай зохион байгуулсөн өлсгөлөн байсан. Тухайн үед ес гаруй саяар тоологддсон ирланд үндэстэн өлсөлөнгөөр гурван сая хүнээ алдсан. Нутаг дэсвгэрийх нь тал хувь эзгүйрсэн. Аймшигт өлсгөлөн зуу зуун мянган ирландчуудыг далай туулан Америкт дүрвэхэд хүргэсэн. Дүрвэж очигсодоос ирландын дээрэмчдийн бүлэглэлүүд төрж дараа нь Хенри Форд болон улстөрчдийн Кеннедигийн гэр бүл үүссэн юм. Уншигч та Мартин Скорсезегийн “Нью-Йоркын дээрэмчид” гэдэг киног үзсэн байх.
Аймшигт аллага цуст мөргөлдөөнийг харуулдаг энэхүү кино нь бодит түүхээс сэдэвлэгдсэн. Америкд дөнгөж ирсэн ядуу, өлөн зэлмүүн ирландчууд амьд гарахын тулд өөрсдийгөө уугуул америкчууд гэж нэрлэдэг хүмүүстэй халз тулдаг.
Ирландчуудын дэгдээсэн бослого нь тухайн үед Нью-Йоркыг газрын хөрснөөс арчих дөхсөн аж. Тэр үед долоо хоногт 15 мянган ядарч туйлдан турж эцсэн ирландчууд Америкд ирдэг байжээ. Тэднийг өмнө нь Африкаас боол зөөдөг усан онгоцоор тээвэрлэдэг байсан нь “хөвдөг авс” гэж нэрлэгддэг байв.
Хөвдөг авсанд яваа гурван ирланд тутмын нэг нь хүнд аян даалгүй нүд аньж далайд шигдэгддэг. Ийм 5000 гаруй хөвдөг авс хоёр сая гаруй ирландыг Америкт авчирсан.
Шинэ тивд ирээд бас л хамгийн ядуу хавчигдсан доод зиндааныхан болсон.
Хаа ч явсан “нохой оруулахыг хориглоно” гэсэн бичгийн хажууд “ирланд хүн орохыг хориглоно” эсвэл “ирланд хүнийг ажилд авахгүй” гэсэн самбар өлгөөстэй.
Бүр хэт туранхай сульдаа, эр хүнийг татах юмгүй гээд бүсгүйчүүдийг нь янхны газарт хүртэл авдаггүй байжээ. Гэсэн ч тэд төрөлх нутгаасаа ирсээр л байжээ. Учир нь англисаксуудын дарлалд нухлагдсан Ирландад нь бүр ч аймшигтай байсан юм. Их Британы олон зуун жилийн дарлалын эцэст ирландчууд газраасаа бүрмөсөн хагацаж англисаксууд газрын эзэд болжээ. Яг л манай Оюутолгой шиг. Тэднийг лендлордууд гэнэ. Хэрвээ тариа тарьж амь зуухыг хүсвэл газар түрээслэж өндөр түрээс төлөх ёстой. Тэнгэр тулсан газрын түрээс ядуурлын гол шалтгаан болсон.
Тухайн үеийнхэн Европын хамгийн ядуу үндэстнээр ирландчуудыг нэрлэдэг байсан нь аргагүй. Учир нь хүн амын 85 хувь нь нэн ядуу байжээ.
Үүний дээр ялгаварлан гадуурхалт улстөрийн хяналт аймшигтай дарамт болдог. Англисаксын их үндэстний дээрэнгүй үзлийг тэр үеийн Британы нэрт яруу найрагч гэгдэх Альфред Теннисоны “бүтээлээс” харж болно.
-Ирландууд бол эртний бүдүүлэг кельтүүдийн бохир удам угсаа. Тэдэнд түүх соёл гэж юу ч байхгүй. Энэ хараал идсэн арлыг дэлбэлээд хаячихсан байхад түүхийн өмнө хариуцлага хүлээнэ гэж айхын хэрэггүй -
Ирландууд ердөө төмсөөр л голоо зогоож байсан. Гэтэл 1845 онд гай тохиож төмсний мөөгөнцөр хэмээх ургамлын өвчин дэгдэж бүх ургац нь муудаж ялзарсан.
Энэ гай дөрвөн жил дараалан тохиолдож дөрвөнтөө ургац алдахад улс орон даяараа идэх юу ч үгүй болсон байлаа. Ийнхүү гэрээрээ тосгоноороо суурингаараа өлсөж үхэж эхэлсэн.
Тураалдаа орсон хүмүүс ханиад томууг ч эсэргүүцэж чадалгүй хиарч байсан.
Үлдэгсэд нь хэтэрхий ядарч туйлдсан тул үхэгсэдээ оршуулах булшийг гүн ухаж чаддаггүй байв. Ноход булшны шороог самардан ухаж хүний толгой гар хөл гарган идэж зуун явах, байшингийн захаар цогцос хөглөрөх нь нь хөдөө тосгонд байдаг л дүр зураг болжээ.
Аймшигт өлсгөлөнгийн үеэр Английн ландлордуудад газрын түрээсээ буулгах хүсэл байсангүй. Харин ч түрээсээ төлөөгүй гэх нэрийдлээр ирландчуудыг газраасаа хөөн орон гэрийг нь булааж эхэлсэн.
Мейо гүнлэгийн толгой ландлорд гүн Льюкан 20 мянган хүнийг хөөсөн хэмээн сайрхаж байжээ.
Аймшигт өлсгөлөн болоод байхад өрөвдөх сэтгэлгүй англичууд мал сүрэг, гахай, тариа гээд авч зөөж болох бүхнийг тонож дээрэмдсэн.
Энэ тухай Ирландын нийтлэлч Жон Митчел “ядарч туйлдан эсэргүүцэх чадваргүй болсон манай ард түмний сүүлчийн амин зуулга 13 боомтоор дамжин Англи руу урсаж байна” хэмээн бичжээ.
Их Британы хаант засаг ирландчуудад туслах талаар юу ч хийсэнгүй, хийхийг ч хүссэнгүй. Түрэгийн султан Абдул-Меджид аймшигт өлсгөлөнгийн тухай мэдээ аваад ирландчуудад 10 мянган фунт буюу одоогийн ханшаар 2 сая фунтаар туслах хүсэлт тавьсан.
Гэсэн ч ихэмсэг хатан хаан Виктори шууд татгалзжээ.
Аргаа барсан султан хүнс ачсан усан онгоцуудыг нууцаар илгээсэн нь Английн харуулыг арайхийн давж хүрсэн гэдэг. Англисаксуудын тулгасан аймшигт өлсгөлөн Ирланд орныг ангал руу чирсэн. Хүн амых нь 1/3 үхэж хорогдсон. Хоёр сая нь Америк дүрвэснээс 500 мянга нь далайд үхсэн.
Ирланд нь англичуудтай үндэс угсаа нэгтэй, ижил шажинтай ард түмэн юм. Гэсэн ч Их Британи энэ арлын орныг Их өлсгөлөнгөөр бүрмөсөн сүйрүүлж хамаг шим шүүс баялагийг нь хуу сорсон. Тэгвэл ийм л “аугаа” өвөг дээдэстэй хүмүүс Оюутолгойд эзэн суужээ.
НУУЦ.мн