Зааны анчин эр улайрсан заанд няц даруулж үхжээ
Нийтэлсэн: 2017-05-23 02:42:53
.jpg)
Цахимд энэ эрийн үхлийг олон талаас нь шүүмжлэн хэлэлцэж байна. Өмнөд Африкийн БНУ-д төрсөн Теунис Бота нь сафари-ан зохион байгуулдаг хувийн компанитай, энэ чиглэрээрээ олон жил ажилласан салбартаа нэртэй туршлагатай анчин байжээ.
.jpg)
Түүний цахим хуудас нь ангийн олзных нь зургуудаар дүүрэн байдаг тул амьтан хамгаалагчдийн ширүүн эсэргүүцэлтэй байнга тулгардаг.
.jpg)
Байгаль хамгаалагчид түүнийг “нүгэлт анчин” гэдэг. Гэтэл нүгэлт анчин эр саяхан тун золгүй байдлаар амиа алджээ. Тэрээр Европоос ирсэн баян анчидад зориулан Зимбабавед зааны ан зохион байгуулжээ.
.jpg)
Ангийн үеэр сүрэг заантай тулгарч нэгэн хөгшин зааныг сонгосон гэнэ. Мөнгөө төлсөн европ анчин сонгосон зааныг буудсан ч амин газрыг нь алдан шархдуурч улайруулчээ. Улангасаж улайрсан заан шууд анчид руу дайран Ботаг чиглэсэн байна.
.jpg)
Айж балмагдсан анчид эмх замбаараагүй буудахад олон тооны шарх авсан улайрсан заан эрчиндээ Ботаг дайран унахдаа няц даран алжээ.
НУУЦ.мн
