С.Эрдэнэ Архангай аймгийн Хайрхан сумын нэгхэн хүн суудаг 1,7 тэрбумын үнэтэй байрыг тайлбарлана уу...
Нийтэлсэн: 2017-05-23 01:56:23

Архангай аймгийн Хашаат сумын Нийгмийн даатгалын тасгын байр нэг тэрбум 700 сая төгрөгний өртөгтэйгөөр нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр баригджээ. Энэ байранд ердөө нэгхэн албан хаагч ажилладаг. Нэг байтугай нэжгээд арван хүнд ч томдохоор энэ том сайхан барилгыг барих ямар шаардлага байсныг тухайн үед салбарын сайдаар нь ажиллаж байсан АН-ын дарга тайлбарлах хэрэгтэй. Нэгхэн хүн ажиллах жижигхэн өрөө сумын төвөөс олоод түрээслэчих боломж байсан ч “олж харсангүй”. Суманд байтугай аймагт томдох бас гоёдох барилга үнэхээр сайхан харагдаж байна. Эрх баригчид тэтгэвэрт гарах насыг хойшлуулж мөнгө татах гээд байдаг. Гэтэл даатгал төлөгчдийн төлсөн мөнгө иймэрхүү замаар явсаар цөөн хэдэн хүний насаараа идэх “тэтгэвэр” болж байна.
НУУЦ.мн

neeree l bn shuu
Yu ve.200.0 saya d barina.5 davhar baishin 10 ter bum hurch bjad argaguim bna
Өнгөрсөн зун амралтаар явж байгаад Хайрхан сумын төвийн энэ том байрыг хараад ямар байгууллага юм бэ гэж нутгийн хүнээс асуухад Сумын нийгмийн даатгалын хэлтэс гэж хэлэхээр нь итгээгүй өнгөрч билээ. Сумандаа л хамгийн өндөр барилга байсан.