Нууц мэдээллийн уурхай

Гадуур хоносон хүүхэн нөхрөөсөө айхдаа гурван залууд хүчиндүүлсэн гэж цагдаад өргөдөл гаргаад...

Нийтэлсэн: 2017-05-23 01:36:50

Эрдэнэтэд болсон нэгэн сургамжтай явдлыг уншигчиддаа хүргэе. 31 настай Б.У гэх эмэгтэй нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн нутагт үл таних 3 залуу хүчиндсэн гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдон байцаах үед худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгтээ нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шитгүүлжээ. Тэрээр болсон явдлын тухай эхний удаад “...Даваа, Ариунаа, Бямбаа гурав хороололд Чка бааранд архи уугаад сууж байна гэхээр нь явж очсон. Тэнд буудлын өрөөнд юм яриад архи уугаад сууж байхад Даваа, Бямбаа хоёр түрүүлээд тасраад буудлын орон дээр унтаад өгсөн. Би Ариунаатай юм ярьж сууж байгаад хуурай дүү Туяаг гар утсаар дуудсан. Шөнө сэрээд цаг харсан чинь өглөөний 4 цаг болж байсан. Өрөөнд хэн ч байхгүй байсан.  Би харих гээд гарахад Чка буудлын үүдэнд эрэгтэй хүн унтаж байхаар нь онгойлгоод өг гэж гарч замын хойд талд гараад такси барих гээд зогсож байхад нэг бараан өнгийн такси ирээд шууд суусан чинь дотор нь гурван  эрэгтэй хүнтэй такси байсан. Гэр хорооллоос зайдуу гарч зогсоод архи задлаад өөрсдөө хийж уугаад надад хийж өгөхөөр нь уухгүй гэсэн чинь даарч байгаа байлгүй нэг татчих гээд татуулаад би нойр байсан болохоор буцаад согтоод эхэлсэн. Тэгсэн нэг залуу намайг тэвэрч аваад үнсээд байхаар нь цааш нь түлхээд болиоч гэхэд зүгээрээ гээд намайг тэврээд үнсээд эхэлсэн. Би ганцаараа байсан болохоор эсэргүүцэж чадаагүй...  Тэгээд нөгөө залуучууд намайг уртын гол багийн нэг гудамжинд буулгаад яваад өгсөн. Би машины дугаар, маркийг нь харж амжаагүй, ямар ч байсан япон машин байсан... ” гэж мэдүүлжээ. Дараа нь худал мэдүүлэг өгсөн нь илэрэхэд “...Туяа, Бямбаа бид гурав буудалд байсан. Бямбаагийн найз гэх залуу орж ирээд архи уусан.... Өглөө 6-7 цагийн үед сэрээд гэртээ ирэхэд нөхөр  хэнтэй янхандаж хаана хоноод ирж байгаа юм бэ  гээд маш их уурласан. Найз нартайгаа архи уугаад хоносон гэхэд итгэхгүй байсан. Намайг алгадаад  авсан. Чи эрэгтэй хүнтэй хоносон тэр хүнийг чинь ална гээд байхаар нь өглөө гараад явж байтал танихгүй гурван хүн машиндаа суулгаж авч яваад хүчиндсэн гэж худлаа хэлсэн нь үнэн. Нөхөр итгээд цагдаад өргөдөл өгүүлсэн” гэжээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших