Нууц мэдээллийн уурхай

Зөн билэгч Дмитрий Волохов найзуудын хамт хандив өргөлөө

Нийтэлсэн: 2017-05-22 06:59:25

 

 

Оросын Зөн билэгч Дмитрий Волохов хэсэг нөхдийн хамт 32 хүүхдийн ээж сайхан сэтгэлт Сарнай бүсгүйн гэрт өчигдөр зочилсон байна. Улмаар асрамжийн газар барих аянд нь хандив өргөж, сэтгэлийн дэм болж, хүүхдүүдтэй нэгэн сайхан өдрийг өнгөрүүллээ. Тодруулбал, “Оросын зөн билгийн тулаан-ы” 13-р дугаарын ялагч Димитрий Волохов сайхан сэтгэлт Сарнайгийн гэрт очиж "Сарнай хүүхдийн төв" бүтээн байгуулалтын аянд нэгдэн хувиасаа 500000 төгрөгний хандив өргөлөө. Мөн “Тэнгэрийн модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү, “Тэнгэрлэг Монгол” ТББ-ын тэргүүн Н.Ганхуяг, “Ви ай пи эс” ХК-ийн захирал С.Бямбацогт нарын зүгээс нийт 2 000 000 төгрөгийн хандив өргөлөө. Тэд хүүхдүүдийг баярлуулж, нүдний эмчид үзүүлж, ном болон бусад зүйлс бэлэглэж, сэтгэлийн дэм болж, нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрөөсөн.

Зурагтаар үзэж байсан хүн  гэрт нь ороод ирнэ гэж санаагүй Сарнайд энэ нь гэнэтийн байсан юм. Тэрбээр энэ үеэр зөн билэгчээс  адис авч, аз жаргал баяр баясгалан авчирдаг хамгаалалтын бугуйвч бэлгэнд авсан.

Сэтгэл сайтай залуусын маань буян заяа тэгширч эх болсон нутаг минь энх тунх жаргах болтугай. Удахгүй "Сарнай хүүхдийн төв" сүндэрлэн босохын ерөөл өргөе. Ирсэн уулзсан дэмжиж байгаа бүхний үйлсийн зам нь цагаан байг.

Сайн үйлс бүхэн сая саяар дэлгэрэх болтугай. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших