Нууц мэдээллийн уурхай

А.Платоновын “Чевенгүр” романы нээлт Москвад болжээ

Нийтэлсэн: 2017-05-19 04:10:06

 
 
Монголын Орчуулагчдын Эвлэлийн ерөнхийлөгч О.Чинбаярын орчуулсан Оросын нэрт зохиолч А.Платоновын “Чевенгүр” романы нээлт өчигдөр ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль дээр амжилттай болж өнгөрөв. Уг нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмаа, тус сургуулийн захирал, доктор, профессор А.Н.Варламов болон А.Платоновын бүтээлийг судлаач эрдэмтэн докторууд, тус улсад суралцаж буй монгол залуусын төлөөлөл хүрэлцэн иржээ. 
 
А.Варламов “Андрей Платоновын хамгийн алдартай, орос хүмүүс хүртэл уншихад түвэгтэй, энэхүү адармаатай зохиолыг Азид, тэр тусмаа монгол хэл рүү орчуулсан явдалд би их баяртай байна. Учир нь, их зохиолчийн бүтээлүүд Дорнын өнгө аястай, Ази руу чиглэсэн утга агуулгатай байдаг тул ийнхүү би хэлж байгаа юм” хэмээн онцлон өгүүлжээ. 
Харин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт орчуулагч О.Чинбаярын хувьд дээрх бүтээлийг орчуулснаас гадна дүрийн судалгаан дээр ажиллаж, уг романы гол баатрын нэг болох Чепурныйг Ирландын нэрт зохиолч Ж.Жойсын “Үлисс” романы гол дүр Леопольд Блүмийн адил монгол цустай хүн байж болохыг нотлохыг зорьж бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл нь удахгүй нэгэн сэтгүүлд хэвлэгдэхээр болжээ. Дээрх романы талаар хийсэн судалгааны ажил нь түүний бичиж буй эрдмийн ажлын нэгээхэн хэсэг болох ажээ. 
 
Дашрамд сонирхуулахад, Б.Дэлгэрмаа сайдын аав, нэрт зохиолч Н.Банзрагч нь 1971 онд тус сургуулийн дээд курсыг төгсөж байжээ. 
Эх сурвалж www.wikimon.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших