Дорноговьд айлын хүргэн бэр явалдаад хүргэн даландаа хутгалуулжээ
Нийтэлсэн: 2017-05-19 02:31:18

Санаанд оромгүй явдал Дорноговь аймагт гарчээ. Тус аймгийн Э суманд нэг айлын хүргэн бэр хоёр явалдаж байгаад баригдаж хүргэн хүү гуай даландаа хутгалуулснаар энэ явдал дуусжээ. Уг айлын ганц хүү болох 29 настай залуу уурандаа төрсөн эгчиийнхээ нөхрийг хутгалсан гэнэ. Хүргэн бэрийн явдал бүр 2014 оноос эхэлсэн агаад нөхөр нь гадарлаж сэрдсээр уджээ. Тэрээр мөрдөн байцаалтанд “...би ерөнхийдөө энэ хоёрыг хоорондоо харилцаатай байгааг мэдээд байсан. Тухайн үед нэг гэр бүлийн төрсөн эгч дүүсийн эхнэр, нөхөр байж хоорондоо тийм бэлгийн харилцаатай, мөн миний төрсөн эцгийн голомтыг сахиж байгаа хүн ийм ёс бус авир гаргасан учраас би маш их уурласан. Тухайн үед би биеэ барьж чадалгүй хутга аваад гарсан. Гэрийх нь гадаа очоод хаалгыг нь тогшиход өөрөө гарч ирсэн. Чи яахаараа эхнэр хүчинддэг юм хэмээн хутгаа баруун мөрийг нь давуулаад далны хойд хэсэгт нь хатгасан. Бид зууралдан газар унаад босож ирэхэд эгч нар гарч ирцгээсэн... Ерөнхийдөө маш ёс бус үйлдлийг сонсоод цочирдсон. Харин одоо хүргэнтэйгээ ярилцаж тохиролцож сайн дураараа эвлэрсэн...” гэжээ. Харин эхнэр нь “...нөхөр чи сүүлийн үед их сонин болоод байна, би мэдэж байгаа хүргэн та хоёр яасан гэж асуухаар нь дуугараагүй. Нөхөр улам уурлаж үнэнээ хэлээч хэмээн чанга хашгирахаар айгаад урьд болсон асуудлыг ярьсан. 2014 онд нөхрийг застав явсан хойгуур хүргэн манайд ирж хоносон. Унтаж байхад гэнэт өвөрт орж ирэн хоёр гарыг дээш нь барьж байгаад би тэр үед орилох гэсэн боловч айгаад чадаагүй. Энэ тухайгаа хэлэхэд нөхөр хутга аваад гэрээс гарсан... би нөхрийнхээ эгчийн гэр бүлийн хүнтэй сайн дураар бэлгийн харьцаанд ордог байсан. Надад хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Намайг хүчиндээгүй, би өөрөө утсаар яриад уулздаг байсан... миний хувьд энэ тухай ярих нь маш хэцүү байна...” гэжээ.
НУУЦ.мн
