Нууц мэдээллийн уурхай

Өдөрт 33 удаа хувцсаа сольдог Солонгосын гаж донтон ханхүү Садогийн аймшигт түүх...

Нийтэлсэн: 2017-05-18 16:36:51

18-р зуунд Солонгосыг захирч байсан Энжо хаан нь күнзийн ёсны төгс удирдагчийн нэг гэгддэг байлаа. Манж гүрний эзэн эрхийн дэмжлэгтэйгээр 52 жил төр барихдаа ёс уламжлал, күнзийн сургаалийг дээдэлж япончуудыг эсэргүүцэн европын нөлөөний эсрэг тэмцэж байсан. Гэхдээ төгс төгөлдөр гэдэг хаанд өөр шиг нь төгс угсаа залгамжлагч заяасангүй. Түүний хүү ханхүү Садо нь цус ойртолтын эхний үеийн шинж болох хэнээрхэл, хардалт, өшөө явалт харгислалын солиролд автсан нэгэн болж хорвоог дуусгасан. Ууган ханхүү нь төрөөд л үхсэн бол удаахь ханхүүд хаан эцэг их найдвар тавьж  өөрийн үзэл баримтлал ёс дэгээрээ хүмүүжилж сайн залгалмжлагч болгохоор шийджээ. Гэтэл ханхүү оюуны хөгжил муутай, ойлгоц удаан мартамхай гэдэг нь шууд мэдэгдсэн. Гадагшаа бус дотогшоо бодолтой, түгжигдмэл хүүхэд байв. Ордны багш нар юм сургах гэж үйлээ үзэж байхад номондоо бус амьтан яргалахад авъяасаа гаргах болжээ.

Ханхүүд багад нь хав нохой, муур шувуу гээд олон амьтад бэлэглэснийг ихэнхийг нь өөрийн гараар алжээ. 14 нас хүрэхэд нь ханхүүг гэрлүүлэхээр шийджээ. Хүү нь нэгэнт толгой муутай гэдгээ харуулсан тул дараагийн үедээ санаа зовсон хаан зориуд улсынхаа нэртэй эрдэмтний номтой охиныг хатнаар нь сонгож өгөөд нийслэл хотоос зайдуухан тусгай ордонд суулгав. Харин энэ зуур ханхүүгийн уураг тархи улам бүр хачин жигтэй болох тал руугаа хэлбийсээр байв. Сэтгэл санаа нь байнгийн тогтворгүйн дээр айж цочдог хий юм үзэж харж тэрнээсээ зугтааж ордноор нэр орилж хашгирч гүйж шуугиан тарьдаг.

Ордны оточ нарт өөрийг нь хачин жигтэй хүмүүсийн сүүдэр дагаад байна гэж гомдоллож уурлана. Эхэндээ тэднээсээ айж зугтаадаг байсан бол сүүлдээ тэдэнтэйгээ ярьдаг болжээ.  Бүх зүйлээс айж болгоомжилох нь хэрээс хэтэрчээ. Цэлмэг тэнгэрээс аянга цохино хэмээн  гадаа гарахаас цааргална. Салхи хийсгэж авч явах гээд байна гээд  хаалга цонхийг онгойлгохыг хориглов. Удалгүй бүр жигтэй зүйл ярих болжээ. Өөрийг нь дагаад зовоогоод байгаа муу муухай бүхэн өмссөн хувцсанд нь шингэсэн хэмээн орь дуу тавьж эхэлжээ. Ингээд буг чөтгөрөөс салахын тулд өдөрт 20-30 удаа хувцсаа сольдог болов. Буг чөтгөр шингэсэн хувцсаа дор нь шатаалгаж устгуулах тул ордны үйлчид дараа өдрийн хуьцаснуудыг нь оёж амжихгүйд хүрчээ.  Өдөр 30 удаа хувцсаа солиод ч буг чөтгөр салахгүйд байгаад уурсан бараа бологчид зарц хиа нартаа уур хилэнгээ гаргадаг болов. Тэднийг багадаа нохой муураа үхтэл нь зодож байсан шигээ тун хэрцгийгээр зодож тамлаж гарчээ. Хамгийн эхлээд ордныхаа ахлах тайганг зодсоор байгаад алж  толгойг нь огтлон гадаа өлгүүлжээ. Үүнээс хойш бараа бологсодоо өдөр бүр зодож тамлаад хөнөөх болов. Сүүлдээ өдөрт ордноос 3-4 цогцос гаргадаг болсон байна. Хувцсанд нь л буг чөтгөр шингэсэн гэж үздэг тул ордны үйлчин оёдолчин нарыг нэг нэгээр нь алсаар бараг дуусгажээ. Алахаасаа өмнө хүчирхийлж бах таваа хангана. Бэлгийн дур хүслээ барьж чадахаа болихдоо эргэх гэж ирсэн төрсөн эгч гүнж Хваванаа хүчээр эдэлсэн гэдэг.  Ханхүүгийн аймшигт явдал хааны чихэнд хүрсэн тул шалгахаар өөрийн биеэр иржээ.

Гэхдээ өдөр бүр хүн алж байсанд нь бус харин хатнаа хөөж явуулаад шивэгчинтэйгөө нөхцөн бүр хүүхэдтэй болсонд нь уурсан хилэгнэсэн. Аавынхаа уур хилэнгээс айсан Садо худаг рүү үсэрч ороод золтой л үхсэнгүй. Хөл дээрээ боссон хойноо гэм нүглээ цайруулах гэж хүүхэд төрүүлж өгсөн шивэгчинээ өөрийн гараар зодсоор байгаад бас л алжээ. Улс орон даяар нь гаж донтой аймшигт яргачин ханхүүгийн тухай цуу яриа дэгдсэн тул хаан зарлиг гаргаж угсаа залгамжлах эрхийг хасахаас өөр аргагүйд хүрсэн. Хаан хүүгээ нууцаар хорлох санаатай байсан ч хатан эх нь саад хийж хүүгээ хөнөөхгүй гэсэн амлалт авахуулжээ. Гэхдээ ханхүү дэндүү аймшигтай загнасан тул ард олныхоо дургүйцлээс айн зүгээр орхиж чадсангүй. Ингээд гэм нүглээ наманчилж хийсэн үйлдсэн бүхнээ тунгаан бодохыг зарлигдаад модон мөглөнд ханхүүг хорихыг тушаажээ.

Энэ явдал 1782 оны зун болсон байна. Харин мөглөн ханхүүгийн авч болсон аж. Арван хоногийн дараа онгойлгоход ханхүүгийн бие аль хэдийн өт хорхойн хоол болоод дууссан байжээ. Түүнийг ханхүүгийн ёсоор оршуулсан. Харин төрсөн дүүгийнхээ өвөрт орсон гүнж эгчийг нь хаан хатан хоёрын нууц зарлигаар хордуулсан гэдэг.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 4
  1. lol /66.181.185.11/ 2017-05-19 20:20:31

    yu bicheed bgn be medeellin site bizde bichih um oldku bnu

  2. Buhel buten /222.112.35.129/ 2017-05-19 20:59:41

    Buhel buten kino bichtsen bnshdeee

  3. Hi /211.36.136.105/ 2017-05-20 21:13:20

    Kino vzsiin bol oilgoj vzeech lol dvrsii ni haraad l boldiimiu kk

  4. энхмаа /27.123.214.118/ 2018-08-10 02:05:47

    аимар юу аа

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших