Америк гангстер найз хүүхнээ хүйсээ солиулсан эрэгтэй гэдгийг нь мэдмэгц зэрлэгээр хөнөөжээ
Нийтэлсэн: 2017-05-18 13:31:10
.jpg)
Нью-Йорк дахь латинамерикчуудын хамгийн том гэмт бүлэглэл болох Latin Kings-ын нөлөө бүхий гишүүн 29 настай Жошуа Валлум найз хүүхнээ зэрлэгээр хороосон хэрэгтээ 42 жилийн хорих ял авлаа. Хэрцгийгээр хороогдсон бүсгүйг Мерседес Уильямсон гэдэг байжээ.
.jpg)
Зэрлэг латин гангстер найз хүүхнээ хүйсээ солиулсан эрэгтэй болохыг тохиолдлоор мэдээд сэтгэл санаа нь цочрон давчдаж галзууртлаа уурласан гэнэ. Хамгийн түрүүнд гэмт хэргийн ертөнц даяар доог тохуу болохоос маш их айж ичиж зовсон хэмээн мэдүүлсэн байна.
.jpg)
Тэгээд шуудхан л дайрч багалзуурдан ухаан алдуулж унагаад сүх алхаар цохиж хутгалан биеийг нь хүн харахын аргагүй болтол зэрэмдэглэжээ. 27 настай талийгаач нь хорвоод төрөхдөө эрэгтэй байсан нь нотлогдсон байна.
.jpg)
Тэрээр 17 настайгаасаа эхлэн хүйсээ солиулах мэс засал хийлгэж 23 насандаа жинхэнэ эмэгтэй хүн болжээ. Гэтэл түүний энэ нууцыг Latin Kings-ын эзэмшилд хамаарагддаг нэгэн тайчих клубын тайчигч хүүхэн дэлгэсэн гэнэ.
НУУЦ.мн
