Анхны болзоогоороо гар утаснаасаа салаагүй эмэгтэйг шүүхэд өгч гаргасан зардлаа нэхэмжилжээ
Нийтэлсэн: 2017-05-18 09:08:48

Техас мужийн Остина хотынн 37 настай хөгшин хархүү Брэндан Везмар нэгэн эмэгтэйтэй болзож кинонд урьжээ. Тэрээр “Галактикийн хамгаалагчид” киноны хоёр тасалбар худалдан авч мөн пицца захиалжээ. Гэтэл урьсан эмэгтэй нь киноны турш гар утсаараа мессеж бичин өөрийг нь болон киног огт анхаараагүй гэнэ. Гар утсаа байнга шагайгаад байгаа нь таалагдахгүй байна гэдгийг Брэндон янз бүрийн байдлаар харуулсан ч тоосон шинжгүй ахиад л гар утсаа барид авчээ.Бүхэл киноны турш эмэгтэй 35 удаа гар утсаараа мессэж бичиж ирсэн мессэжийг уншсаныг залуу нарийн тоолж бүртгэжээ. Ингээд маргааш нь ийм мессеж явуулсан байна.

-Чиний хагас сайнд гаргасан зан авир чинь хэтэрхий бүдүүлэг төдийгүй санхүүгийн хувьд намайг шатаалаа. Чамайг миний худалдаж авсан 17 доллар, пиццанд зарсан дөрвөн долларыг буцаан өгөхийг би шаардаж байна. Хэрвээ өгөхгүй бол шүүхдэнэ шүү. Гэхдээ би ингэмээргүй байна. Гаргасан зан байдал нь дэндүү ухаалаг бус тул мөнгөө буцаан авахаас өөр арга алга
-Нээрээ юу, би сайн найзтайгаа ярих чухал хэрэг байна гэж хэлсэн шүү.. чамайг шүүхдэнэ гэдэгт итгэж ч чадахгүй нь шал утгагүй юм
-Тиймээ өгөхгүй бол шүүхдэнэ
НУУЦ.мн
