Ээжийгээ зодсон эмэгтэйг саатуулжээ /бичлэг/
Нийтэлсэн: 2017-05-18 05:55:36
Чингэлтэй дүүргийн 4-р хороо 41-р байранд болсон ээжийгээ зодож буй эмэгтэйн бичлэг өчигдөр орой цахим орчинд тархсан юм. Тус үйл явдлыг хажуугаар нь өнгөрч байсан хүмүүс бичлэг хийж, цагдаад мэдэгдсэн байна. Тус хороонд оршин суугчдын яриагаар бол энэ үйл явдал хэд хэдэн удаатай давтагдаж байсан гэж мэдүүлээд байгаа юм. Тус гомдлын дагуу эмэгтэйг Чингэлтэй дүүрийн цагдаагийн 1-р хэлтэст саатуулан шалгаж эхэлсэн байна
НУУЦ.мн
