Нууц мэдээллийн уурхай

Үрийн шингэн хадгалах газрын талийгаач захирал “бараагаа” өөрийнхөөрөө сольдог байсан нь илэрчээ

Нийтэлсэн: 2017-05-18 00:43:44


Холландын Роттердам хотын  Bijdorp Medical Centre-ийн үрийн шингэн хадгалах газрын захирал Ян Карбаат өнгөрсөн сард 89 насандаа таалал төгссөн. Тэрээр 1980-2009 оны хооронд үрийн шингэн хадгалах газрын захирлаар ажиллаж байжээ. Тус төв байгуулагдсанаасаа хойш  10 мянга гаруй үрийн шингэний нөөцтэй болсон гэнэ. Талийгаач захирлын бужигнуулсан хэрэг хоёр жилийн өмнөөс яригдсан байна. Тус төвөөс авсан үрийн шингэнээр жирэмслэн хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд хүүхдүүд нь өсөх тусам анкетанд тусгагдсан донор эцэгтэйгээ бус харин төвийн захирал өвгөнтэй улам адилхан болж байгааг анзаарч гомдол гаргажээ. Гэтэл төвийнхөн нэр хүндтэй профессор болох экс захирлынх нь талаар гаргасан өргөдлүүдийг даржээ. Энэ зуурт захирлын үрийн шингэнээс мэндэлсэн гэх 8-36 насны 12 хүүхдийн эцэг эх гомдол гаргасан аж. Хүүхэдгүй гэр бүл болон ижил хүйстэн гэр бүлүүд үрийн шингэн сонгохдоо нуруулаг, биеийн хөгжил сайтай эрүүл донор эцгийнхийг илүү авдаг. Гомдол гаргагчдын хүүхдүүдийн донор эцэг нь анкетаараар бүгд нуруулаг хүмүүс байсан бол талийгаач захирал намхан гэнэ. Хэрэг явдал даамжирахад ЭМЯ-наас тусгай комисс ирж шалгалт хийгээд талийгаач захирлыг олон жилийн турш донорын үрийн шингэнг өөрийнхөөрөө сольдог байсныг олж тогтоожээ. Тэрээр сонгогдсон үрийн шингэнг өгөхийн өмнө “амжуулаад” л өөрийнхөөрөө сольяихдог байжээ. Ийнхүү бөөн шуугиан дэгдсэн байна. Түүний хохирогчид нь  одоогоор 40 гаруй гэр бүл гэж тооцогдож байгаа агаад нийтдээ 63 хүүхэд талийгаач захирлых болж таарчээ.  Хууртагдсан эмэгтэйчүүд хүчиндүүлээд хүүхэд олсноос ялгаагүй хэрэг болсон хэмээн төвийн эсрэг шүүхэд гомдол гаргаж байгаа гэнэ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших