Нууц мэдээллийн уурхай

“Хас” банкны салбарын эрхлэгч харилцагчаасаа 153 сая төгрөг зээлж ханшны арилжааны тоглоомчинд өгөөд ...

Нийтэлсэн: 2017-05-17 23:34:10


Саяхан банк дампуурах тухай хуурамч мэдээлэл тараасан этгээдийг баривчиллаа хэмээн бөөн сүр боллоо. Гэтэл банкыг банкны ажилтнууд нь дампууруулж мэдэх явдал гарсаар байна. Хэрэгт холбогдох үедээ “Хас” банкны “Их орд” тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Г.Ө нь харилцагчаасаа хадгамжийг нь барьцаалан хувьдаа 150 саяын зээл авч зээл төлөгдөөгүй байхад нь хадгаламжийг нь чөлөөлсөн, мөн өөрийн нэр дээр байсан хадгаламжийг барьцаалж авсан 36.5  сая төгрөгийн зээлийг төлөлгүйгээр хадгаламжаа чөлөөлж авснаар банкинд 200 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Тэрээр салбарын эрхлэгч тул эрх мэдлээ ашигласан гэнэ. Г.Ө нь 2005 оноос хойш “Хас” банкинд ажиллаж байгаа нэр хүндтэй нэгэн байжээ. Олонтоо шагнуулж байсан аж. Тэрээр салбарт нь нь өндөр хадгаламж эзэмшдэг эхнэр нөхөр хоёртой танилцан улмаар дотно найзууд болжээ. Тэд барилгын бизнес эрхэлдэг гэнэ. Дотноссоны дараа банкнаас өгч байгаа орон сууцны зээлэнд ороход нь туслахыг гуйн зээл авахуулаар ятгаж дөнгөжээ. Ингэхдээ банкны орон сууцны  хөнгөлөлттэй зээлэнд орсон гэдгээ нуусан аж. “Ятган сэнхрүүлсний” хүчинд өөрсдийх нь хадгалмжийг барьцаалан 150 сая төгрөгийг хоёр сарын хугацаатай зээлэхээр болж хувиараа зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулжээ. Дараа нь гэр бүлийн хоёрт салбараасаа нэг өдрийн дотор зээл гаргаж өгчээ. Гэхдээ зээлийн мөнгийг авч байгааг салбарынхандаа тулд эхнэрийг нь өөрөөндөө оруулж ирэн теллерийнхээ дэргэд гарын үсгийг нь зуруулан  өгчээ. Теллер гараад явмагц мөнгийг өөртөө авчээ. Авсан мөнгөө бас л хаширлан өөрийн данс руу бус харин Давааням гэх найзынхаа ХХБ дахь төгрөгийн данс руу хийсэн байна. Найз нь буцаан шилжүүлэхэд хөрврүүлж 80 мянган доллар болгожээ. Найз нь валютын ханш болон хувьцааны арилжаа хийдэг байсан бололтой. Ирландын Дублин хотод бүртгэлтэй компанитай гэнэ. Хас банкныхны мэдэгдсэнээр тэр хоёр анх удаа ийнхүү хамтран ажиллаж байгаагүй аж. Өмнө нь энэ мэтээр хэдэн удаа хамтарч Давааням ч амжилттай тоглож салбарын эрхлэгчид ашиг гаргаж өгдөг байжээ. Гэтэл удалгүй аз нь харьсан байна. Тэрээр салбарын эрхлэгчийн өгсөн 80 мянган доллароор тоглоод бүгдийг нь алдчихжээ. Ийнхүү эрхлэгч хүнд байдалд орох нь тэр. Тоглоод алдсан найз нь “эрсдэлд орчихлоо, гэхдээ буцааж өгнө” гэсэн ч өгөхгүй удаж.  Хадгаламжаа барьцаалж  зээл  авч өгсөн эхнэр нөхөр хоёрын барилгын ажлын сезон эхэлж тэд ч мөнгөө нэхжээ. Энэ зуурд эрхлэгч зээлийн хүүг хувиасаа төлөн аргалж байсан гэнэ. Эхнэр нөхөр хоёрыг  бас л “эрсдэлд орчихлоо, ямар нэг байдлаар та нарын асуудлыг шийдэж өгнө” гэж тайвшруулж торгоож байсан боловч эцэстээ харилцаа нь мууджээ. Эхнэр нь сүүлдээ ““хадгаламжаа цуцлаад дансаа хаалгая” гэсэн хатуу шаардлага тавьсан. Тэдэнтэй муудалцах нь дэндүү аюултай тул эрхлэгч эрх мэдлээ ашиглан яаж ийгээд барьцаанд байгаа хадгаламжийг чөлөөлж өгөхөөс өөр аргагүй болжээ. Хадгаламжийн үндсэн мөнгө нь зээлийн барьцаа тул чөлөөлөх ёсгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой ч салбарын эрхлэгчийн эрх мэдлээрээ чөлөөлж өгөөд явуулжээ. Харин банк энэ явдлыг дотоод хяналтаараа бус харин харилцагчаас ирсэн гомдлоор л мэдэж шалгалт оруулсанаар хэрэг илэрчээ. Шалгалтаар эрхлэгчийн  өөрийнхөө хадгаламжийг барьцаалан  авсан 36 саяын зээлийг барьцааг мөн л чөлөөлсөн болох нь илэрчээ. Дээрхи хадгаламжийн дансыг хугацаанаас нь өмнө хаалгаад  уг хадгаламжийг барьцаалж авсан зээлийг хаалгүйгээр өөрийн нэр дээр шинээр хугацаатай хадгаламжийн данс нээсэн гэнэ. Ингэхдээ авсан зээлийн хугацааг сунгажээ. Дараа нь нь өөрөө өөртөө хадгаламж цуцлах хүсэлт гаргаад барьцаалсан зээлийг төлөлгүйгээр хадгаламжаа цуцлан мөнгөө авчихсан байна. Энэ зуурт мөрдөн байцаалт эхэлж урьд хамтрагчид байсан хоёрын найзын хооронд “дайн” дэгджээ. Банк өөрийг нь цагдаад өгмөгц экс эрхлэгч  мөн л найзынхаа нэр дээр өргөдөл гаргажээ. Гэтэл Давааням 4-5 сар орчим сураггүй алга болжээ. Дараа нь гэнэт гарч ирээд  “мөнгийг чинь өгнө гээд байхад яагаад цагдаад хандаж байгаа юм. Чи өргөдлөө авчих, өргөдлөө авахгүй бол би чамд мөнгийг чинь өгөхөд хэцүү болно” хэмээн айлгах аргадах хоёрыг хослуулсан гэнэ. Хэрэгт холбогдож ажлаасаа халагдаад баларсан экс эрхлэгчийг татгалзахад “өргөдлөө авахгүй бол чиний эсрэг ажиллана” гэж сүрдүүлээд бүр нэг ч төгрөг аваагүй гэсэн мэдүүлэг өгчээ. Банкиндаа 200 сая орчмын хохирол учруулсан экс эрхлэгч мөрдөн байцаалтын шатанд дөрвөн саяыг л төлжээ. Өдгөө хонь чоно болсон “найз” нь 80 мянган долларыг нь буцааж өгвөл төлбөрөө барагдуулах гэнэ. Гэхдээ тэрээр орон сууцны зээлийн хоёр байртай байжээ. Нэг нь банкнаас өгсөн бол нөгөөг нь хувиараа авсан. Харин банк нь өөрийн өгсөн орон сууцны зээлээ хамгийн эхэлж төлүүлэхийн тулд нэг байрыг нь заруулахаар  шахжээ. Гэсэн ч зар тавиад ч борлогдоогүй тул банк өөрийн мэдэлдээ шууд авсан. Болсон явдал нь их хэмжээний хадгаламжтай харилцагчдыг банкныхан өөрсдөө “ангуучилдаг” болсоныг харуулж байна. Ихэнхи банк вип үйлчилгээндээ татах зорилгоор вип харилцагчдын нууц жагсаалтыг гаргасан байдаг гэнэ. Гэтэл энэ жагсаалтаас нь мэдээлэл авсан банкны ажилтнууд вип харилцагчидтайгаа дотносох бусад харилцаа үүсгэх гэдэг болсон нь нууц биш юм.
 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 1
  1. я /49.0.218.89/ 2017-05-18 17:25:20

    тиймшдээ олон царайлсан

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших