Нууц мэдээллийн уурхай

Тосгоны фермерчин саятантай гэрлээд авто ослоор аминд нь хүрсэн ч ...

Нийтэлсэн: 2017-05-16 13:48:22

Хөрөнгийг нь авч чадаагүй “харамсмаар” хэрэг гарчээ. Ердөө долоохон жилийн өмнө үзэсгэлэнт бүсгүй Сандрин Девиллар Парисын үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэр хүндтэй компанид ажилладаг байсан. Тэр үед өвөрмөц гадаад төрхтэй хижээл эр газрын наймааны талаар зөвлөгөө авахаар ирсэн нь Францад “агуйн” саятан хэмээн алдаршсан Марсель Арфу байжээ. Агуйн саятны гадаад төрх нь яг л агуйд амьдардаг эртний неандерталь хүнийх шиг. 

Энэ нэрэнд нь тааруулах гэсэн мэт түүнийг агуйд амьдардаг гэх яриа дэгдсэн нь ор үндэсгүй зүйл биш байжээ. Тэрээр заримдаа тосгоноосоо холгүйхэн орших агуйд хэсэг хугацаагаар амьдаргдаг байжээ. Марсель Арфу нь газар тариалангийн маш том талбайтай хур хөрөнгө их эр аж. Бүхэл бүтэн тосгон тэр чигээрээ шахуу түүнд ажилладаг. Удалгүй агуйн саятан хотын ганган бүсгүйтэй болзох болсон нь хэвлэлийхний хараанаас мултарсангүй.

Хэвлэлээр шуугиж байсны дагуу бүх зүйл болж жилийн дараа тэд гэрлэжээ.

Аз жаргалаар дүүрэн хоёрхон жилийн өмнө саятан автомашины ослоор амиа алджээ. Машиныг эхнэр нь жолоодож явсан нь бүр ч дуулиан тарив.

Гайхалтай нь ослоор Сандрин огтхон ч бэртэж гэмтсэнгүй. Ингээд талийгаачийг оршуулсны дараа өв залгамжлалын асуудал яригдахад тэрээр бүх хөрөнгийг нь авна гэдэгтээ бат итгэлтэй байсан гэнэ. Саятан өмнө нь гэрлэж байгаагүй, үр хүүхэдгүйн дээр хамаатан садан ч гэх хүнгүй. Гэтэл санаанд оромгүй явдал болж саятны амьд ахуйдаа үлдээсэн гэрээслэлийг задлахад тэрээр эхнэртээ сохор зоос ч үлдээгээгүй байжээ. Бүх хөрөнгөө холын хоёр хамаатандаа болон аж ахуйд нь ажилладаг тосгоныхонд гэрээслэсэн аж.

Бүсгүй өөртэй нь мөнгөний төлөө гэрлэж байгааг саятан төвөггүйхэн мэджээ. Өөрийг нь хэзээ нэгэн цагт хорлоно гэдгийг ч таамаглаж байсан бололтой. Ийм ч учраас залуу эхнэртээ нэг ч мөнгө үлдээлгүйгээр гэрээслэлээ бичжээ. Өдгөө галзууртлаа уурласан Сандрин гэрээслэлийг хуурамч хэмээн шүүхдэж байгаа гэнэ.
 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших